Бусдыг “дүүжилнэ“ гэж танхайрч, өлсгөлөн зарлаад буй Н.Алтанхуяг гишүүн машиндаа хоол идэж сууж байна гэв үү
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ хүлээн авч байна. Харин О.Цогтгэрэлийн нам буюу албан бус АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг СЕХ буцаасан юм.
Учир нь УДШ-ээс авсан лавлагаанд “АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байна” гэдгийг тэд онцолж, өчигдөр 18 цаг гэхэд хоёр тал уулзаад нэг хүний нэрийг өгөх хэрэгтэй байна гэсэн саналыг Н.Алтанхуяг нарт СЕХ-ноос өгсөн юм.
Харин энэ үеэр Н.Алтанхуяг багагүй бухимдаж, АН-ын төлөөлөл Ч.Өнөрбаяр нарыг “дүүжилнэ” гэж мэдэгдсэн нь УИХ-ын гишүүнд хүнд баймгүй, танхай үйлдэл гаргалаа гэж шүүмжлэх иргэд олон байна.
Түүгээр ч зогсохгүй Н.Алтанхуяг тэргүүтэй гишүүд хууль бусаар Төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлаад буй. Тэгвэл нэгэн иргэн сошиал орчинд "Н.Алтанхуяг талбайн баруун урд зүгт 0424 дугаартай 570-д хоол цай идээд сууж байна. Ийм л байна даа ард түмэн" гэж жиргээсэн нь олны шүүмжлэх дагуулаад эхэллээ. Үүнийг харсан олон нийт " Н.Алтанхуяг дарга бусад эрчүүдтэйгээ дэмнэж Адьяасүрэнг "бүлээцүүлчихээд" хоол идсэн тул шүтэн бишрэгч, хөхүүлэн дэмжигчид нь сэтгэлээ бүү чилээгээрэй." гэж хошигнож байна лээ.
Женко утсаар Но.Алтанхуягт чиглэл өгч ЖАН-ын гишүүд нь СЕХ-г дарамтлаад, АН-с материалаа хүргүүлэх гэж ирсэн хүмүүсийг Но.Алтанхуяг ДҮҮЖИЛНЭ гэж сүрдүүлж дарамтлаад ёстой нэг нүдний булай болж бна даа.
— E.Odbayar Dēmos.mn ᠵᠣᠨ (@Odbayar1206) May 5, 2021
Женкод хэзээ Монгол улсын хууль үйлчлэх вэ? pic.twitter.com/EPkbMuoFdH









