М.Тулгат: АН-ын Үндсэн дүрэмд намд элсээд 6 сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ болон тус намын бусад гишүүд мэдээлэл хийж байна.
М.Тулгат "АН хоёр хуваагдсан нь үнэн. Манай намын нэг хэсэг хүмүүс энд мөнгөтэй, Ерөнхийлөгчтэй талд нь нэгдэж, хамтарч ажиллаж ирсэн. Тэрийг Ерөнхийлөгч нэг хүний дангаар ноёрхох, хязгааргүй эрх мэдэлд хүргэх санаархалд ашиглах гэж байсан. Үүнд би намынхаа гишүүдийг ухамсарлаач, сэрээч ээ гэж уриалмаар байна. Үнэн, үзэл санаа хүчтэй байдаг юм. Ямар их мөнгөтэй, хэвлэлийн багтай юм бэ. Одоо бүр талбайд өлсгөлөн зарлаж байна. Хэний эрх ашгийн төлөө өлсөж байгаа юм. Өөр намын гишүүнийг нэг өдрийн дотор нам дэвшүүлээд, маргааш нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байж болохгүй.
АН-ын Үндсэн дүрэмд АН-д элсээд зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг. Дүрмийн дээгүүр алхсанаа яагаад юман чинээ санахгүй байна вэ.
Өнөөдөр АН ялгарч байна, жинхэнэ буурин дээрээ ирж байна. Хууль ёсны АН энд байна. Одоо энэ төөрөгдлөөсөө гар. АН хүчирхэг болно оо. Үүний төлөө хамтдаа явцгаая гэж намын нийт гишүүддээ уриалмаар байна." гэлээ.