Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийн материалыг хүлээн авчээ
Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сонгогдсон хоёр эрхмийн зөвхөн нэгийнх нь материалыг хүлээж авна гэж мэдэгдээд байсан. Үүгээр С.Эрдэнийн материалыг хүлээж авсан байна. Энэ тухай АН-ын Нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээллээ.
Тэрбээр "АН-аас хуульд заасан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан бичиг баримтын бүрдлийг хангасан гэж үзээд бидний материалыг хүлээж авсан. Улмаар СЕХ бүртгэх эсэх шийдвэрээ гаргана" гэв.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-д суудалтай нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бичиг баримтыг СЕХ хүлээн авах хуулийн хугацаа 00:00 цагаар дуусгавар болж байна.