БАЙР СУУРЬ: Монголд анх удаа албан тушаалын төлөө ӨЛСГӨЛӨН зарлав

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

АН-ын хоёр тусдаа өгсөн нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж авахаас татгалзсан. Үүнийг О.Цогтгэрэл даргатай  АН-ын гишүүд, нэр дэвшигч С.Алтанхуяг нар эсэргүүцэж СЕХ-н дээр цамнав.

Н.Алтанхуяг тэргүүтэй гишүүдийн дээрх үйлдэл олон хүний эгдүүцлийг хүргэж, Монголд анх удаа албан тушаалын төлөө ӨЛСГӨЛӨН зарлаж байна гэсэн шүүмжлэлд өртөж буй.

Энэ талаар тус намын гишүүд ч байр сууриа илэрхийлсээр байна.

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: С.Алтанхуяг эсэргүүцэж шоудахаа одоо боль. Манай 11 гишүүн чинь Коронавирусийн эсрэг арга хэмжээ аваад өлсгөлөн зарлаж чадахгүй байж эрх мэдлийн төлөө үхлээ. Гишүүдээ харлаад дууслаа. Одоо АНХ НАР чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй биз дээ. Ийм байж болохгүй. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёр яг адилхан ш дээ. Харин залуучууд минь аль нэгний талдаа ороод битгий далдагнаад яваарай даа.

АН-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Эв нэгдлээр л ардчилалаа хамгаална шүү дээ.  Өлсгөлөн  зарлахад хүрсэнд тун харамсаж байна. Хүн хэлээрээ гэдэг хэрвээ эр зориг, сэтгэлийн тэнхээ, хат байвал эвлэлдээд учраа олцгооё. Ухаантай нь түрүүлж буулт хийдэг гэдэгт би гүнээ итгэдэг. Надаас хамаарах юм байвал би бэлэн. Өлсгөлөн зарлaж ард түмнийг энэ хүнд үед бухимдуулдаг нь буруу, эрүүл саруул ухаанаaр асуудлыг 2 талаасаа хэлэлцэж нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь ардчилал төдийгүй ард түмний язгуур эрх ашигт нийцнэ" гэжээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бид хоёр нийт эмэгтэйчүүдийг төлөөлж уриалга, шаардлагыг хүргүүлж байна.  Ардчилсан намын удирдаж,  төрийн өндөр албан тушаал хашсан, хашиж буй эрхмүүд толхилцсоор Ерөнхийлөгчийн сонгуульд тулж ирлээ. Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж та таван эрхэм хэлэлцээний ширээний ард сууж, үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг иржээ. АН-ын хувь заяа хэдхэн хүнээс шалтгаалж, хөсөр хаягдаж болохгүй. АН-ыг МАН-ын биш одоогийн Ерөнхийлөгч хагаралдууллаа. Хэрэв нэг ширээний ард суухгүй бол АН-ын гишүүд бид уучлахгүй. Тиймээс АН-ынхан яаралтай цуглаж зөвшилцөлд хүрэхийг уриалж урьж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
3
626545
12 эможи

Зочин
2021-05-09 13:22
Ардийн нам та нарт ямар ч хамаагүй ээ...
Зочин
2021-05-09 13:19
Эд нар салиханд гар ч байгаа юм дотроо асуудлыг шийдэж чадгүй юм бэ...
Уранаа
2021-05-08 12:39
Ардчилал гэж ганц үг л эдний өмч болохоос ардчилалын үнэт зүйлс байхгүй! хаана байна, тэр ардчилсан нийгэм чинь?
Зочин
2021-05-07 16:43
Захын нэг өвөө хүртэл та нарын үйлдлийг хараад толгой сэгсэрч шагширч сууна. Зорилгыг чинь ч долоон буудлын Должин эмээ ойлгоод бухимдаж байна. Одоо болоо биш үү. Та нар гавъяа байгуулж чадахгүй, харин үр хойчдоо гай битгий бол. Баталсан хуулиа баас шээстэйгээ хольж идэхээр өмсөхгүй байгаа биз. Та нар жирийн иргэнийг талбай дээр өлсөхөд, тэр байтугай өөрийгөө шатаахад нэг нь ч ингэж байсангүй. Ард түмэн амны алчуур байхаа больсон шүү дээ.
Зочин
2021-05-07 14:49
Ан нам дээрээсээ доод шатны хүртлээ албан тушаал өнгө мөнгө болсон нь нууц биш шүү дээ
Иргэн
2021-05-07 13:21
АН-ийн шудрага гишүүд одоо дуу хоолойгоо нэмэрлээд зогсохгүй талбай дээр очиж наад тэнэгүүддээ хэлэх хэрэгтэй байна даа.
зочин
2021-05-07 10:49
Үнэн шүү АН дотроо учраа олцгоо
Хүн
2021-05-06 23:31
Байр суурийн төлөөх гэж ямар нүдээр хараад байнаа!!! Хүний эрхийн асуудал хөндөгдөөд байна!!! Ийм хачин юм гарчиглахаас ичээч мэдээний сайт гэнэ шүү Амруугаа хэдэн халтар төгрөг чихүүлсэн гахайнууд
Зочин
2021-05-06 22:59
Албан тушаал эрх мэдлийн төлөө гэж бусдын тархийг төөрөгдүүлж бичихээ болиосой. Алтанхуяг, Ганбаатар ... 13 гишүүний суулт бол эрх мэдлийн албан тушаалын төлөө суугаагүй НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ тогтохоос ард түмнээ хамгаалсан хүчтэний эсрэг суулт юм. Улайрсан шуналтнуудын эсрэг, албан тушаалаар наймалцдаг эрх мэдэлтний эсрэг суулт.
Зочин
2021-05-06 22:31
Neg namiin noerhol geed baihiin. Olonhooroo shiiddeg juramtai. Hurdan mori, undesnii buh mun sain tamirchin iluurheed l turuuldeg bizdee. Yalgaa yu baina. MANam buhiil baidlaaraa hoshuuchlaad l iluurheed l yabj baigaa. Gaihah yum alga.
Зочин
2021-05-06 20:26
Ардчилсан нийгэмд Нэг нам ноёрхол тогтоож , тэр намын нөлөөнд автагдаж бусад намууд хуваагдаж, зарим нь буулт хийгээд нийлж байгаа байдалыг юу гэж бодож байна . Нам нь төр засаг, хууль засаглал, ҮХЦ_н дээр гараад суужчихаад 62_н хүчээр алх цохиод намын эрх ашигт нийцсэн хууль батлаад.......Шоронд ял эдэлж байсан ялтан г авч ирээд УИХ_н гишүүний тангараг өргүүлээд гишүүний халдашгүй байдал гэдэг нөмөргө нөмөргөөд.....ЖДҮ_н сан г хувааагаад идчихсэн ийм төр байх уу Монголын жирийн ард иргэдийг хэтэрхий доорд үзэж доромжилж байгаа юм бишүү АН_н бүлэг хүчтэй сөрөг хүчин байж чадаагүй юмчин өлсөхөөс өөр яахав Зөв
Зул
2021-05-06 13:05
Нийтлэлийн нэрээ өөрчил
Хулан
2021-05-06 13:04
Албан тушаал гэж нэрлэх нь буруу шүү сэтгүүлч минь. Монголын ирээдүй нэг намын ашиг сонирхол дор явахаас сэрэмжилж байгаа учраас тэмцэл хийж байгаа нь ард түмний төлөө.
Хулан
2021-05-06 13:04
Албан тушаал гэж нэрлэх нь буруу шүү сэтгүүлч минь. Монголын ирээдүй нэг намын ашиг сонирхол дор явахаас сэрэмжилж байгаа учраас тэмцэл хийж байгаа нь ард түмний төлөө.
Галсан
2021-05-06 12:59
Ямар гарчгаар нийтлээд бгаа юм. Ардчилал Монголд хэрэгтэй нэр дэвшигчээ дэмжих нь зүйн хэрэг. Нэр дэвшүүлэх эрхийг нь хасаж байгаа нь ард нь Монголын ардчиллыг дэмжигч ард түмний эрх зүй явж байгаа шүү.
Зочин
2021-05-06 12:15
Монгол улсыг халамжийн бодлого, залхуу хар масс, түүнийг ашигласан өлөгчин улс төрчид л самарна.
Зочин
2021-05-06 12:13
Нам дотроо учраа олж чадахгүй хэвтэж байж юун ерөнхийлөгч болох. Буруу бүхэн бусдын буруу гэж хуцаж суухаас ичээсэй. Ард түмний нэр барьж өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэж өлсөж байгаа гэдгийг хэн ч ойлгоно. Ичиг ичиг.
Зочин
2021-05-06 10:47
НИЙТ АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ӨЛСӨЖ БАЙНА .НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛД ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД ОРОХУУ.!!!!.БИД Ч БОСНО
Иргэн
2021-05-06 10:11
Ичиж амьдараасай энэ хүмүүс албан тушаалын талөө. Үхэхнээ хөл хорионы үед их хурлын гишүүд нь ингээд хуулиа зөрчөад дарга болна гээд алалцана гээд хөарцөглөад хэвтэж байх гэж үнэхээр хэлах ч үг алга да хрд түмэн өвчнөөр үхээд бна
зочин
2021-05-06 09:59
хууль бол хууль .Цар тахал .цагдаагийн шаардлага биелүүлээгүы эсэргүүцсэн тул хариуцлага хүлээлгэе УИХ-ын гишүүний ѳүрэн эрх гэдэг хууль зѳрчих хамгаалалт биш ѳлсгѳлѳнгѳѳр дагнасан ѳлсгѳлѳн Ганбаатар алдар хүндээр ѳлссѳнд харамсаж б.на ХУУЛЬ биелүүл хууль зѳрчих эрх хэнд ч байхгүй хуулийг хүнлэтгэхгүй бол УИХ ГИШҮҮД ТА БҮГД ОГЦОР
Яана даа
2021-05-06 09:24
АН-ын байж байгаа царай яана даа яана.Албан тушаал эрх мэдлийн төлөө ард түмэн, цар тахал Корона огт хамаагүй бололтой.Амиа тавих нь ээ.Дотроо учраа олохгүй хүмүүс төр эмхэлнэ гэж юу байхав.
Иргэн
2021-05-06 09:14
Арай дэнднээ. Ард түмний төлөө биш. Албан тушаалын төлөө. Өвчин гараад хөл хорионы үед ингэж болох уу. Өөр хүмүүс бсан бол али эрт шоронд байх бсан дө
Ахмад.дайчин.Бор.
2021-05-06 09:01
Зарим.хүмүүс.үзэл.бодлоо.битгий.тулгасан.маягтай.юм.бичээд.бай.Хүн.болгон.өөрийн.туулж.өнгөрүүлсэн.амьдралтай.Зөвхөн.өөрийхөө.үзэл.бодлоол.бич.Тэмцэх.нь.зөв.Бүх.юм.хуулийн.хүрээнд.явагдах.ёстой.Хуулийг.хүчээр.өөрсдөдөө.ашигтай.хэлбэрээр.өөрчилж.босго.тавьж.байна.Албан.тушаалын.төлөө.суулт.биш.Хүний.эрх.зөхчигдсөний.төлөөх.гэдгийг.ухаарах.ёстой.
Тунгаа
2021-05-06 08:26
Ардчилсан намыг Баттулга биш, Эрдэнэ самарсан. 20 оны сонгуулийн үр дүнгээр ажлаа өгч, тамгаа өгчихөөд зүгээр ажлаа хийгээд явж байсан Туваан даргатаы намын эсрэг гэнэт өөрөө гарч ирээд (МАН-ы захихлгатай гэх) хамаг юмыг баллаад хаялаа.
Зочин
2021-05-06 07:43
Еэ нүдний булайнуудаа ичдэг болоосой шал аргаа барсын
бажи
2021-05-06 07:09
өлсөх хэрэгтэй юун хууль өөрийгөө бодсон өрөөлийг түлэхсэн хуультай хулгайчууд юун баян хэдэн үеийн баян бэ лаларууд Төрийг завхөруулагч ТүмэнийгХОХИОРООГЧ 1НАМИЙН ноёрхол тогтоогчидын эсрэг өлсөх хэрэгтэй ЗӨВ
Иргэн
2021-05-06 00:32
Өлс. Өлсөхөөр хууль зөрчиж болно гээд байнауу. Үгүйдээ тэнэгүүдээ. Ичихгүй байна уу
zochin
2021-05-05 23:47
Yagaad xooloo idexgyi ulsunu geed bgaa yum bol.geriinxee xeryyliig dotroo l shiid.
ug
2021-05-05 23:39
odoo haritsgaa songuuliin horoo erdeniig burtgesen uchir gerluugee yavtsgaa ta nar barag 4 tsag hirtei yu ch idsengui turj uheh gej bgaa bailgui bushuuhan harij ayga shul hiij uutsgaa
keyboard_arrow_up