Д.Амарбаясгалан: МАН хуулийг чанд мөрдөн ажиллахад онцгой анхаарна

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

МАН-ын нэр дэвшигчийн материалыг хүргүүлэн өгөхөөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Б.Жаргалмаа нар иржээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН намынхаа Бага хурлаа зохион байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ энэ сарын 2-нд тодруулсан. Таван нэр дэвшигч дундаас олонхийн санал авсан У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн. Хуулиар тавигдсан шаардлагын дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар тавигдсан бүхий л шаардлагыг манай нэр дэвшигч  бүрэн хангаж байгаа гэдгийг хэлмээр байна. МАН хөгжлийн хөтөлбөр гэрээгээ бүрэн хэрэгжүүлэх мөн ажил хэрэг болгох чиглэл дээр онцгой анхаарч нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.

Бидний мөрийн хөтөлбөрт УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохдоо танилцуулж байсан "Хөгжлийн гэрээ"-г хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарч тусгасан байна. Монгол Улсад шударга ёсыг тогтоох, баялгийг тэгш хуваарилах, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэхийг зорьж байна.

Бидний боловсруулсан мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газраас 17 зүйл заалтад өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Шаардлагын дагуу бид мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан.

Төрийн тэргүүний сонгох сонгууль шударга, будлиангүй, эргэлзээгүй болох та бүхнээс хамаарна. МАН-ын хувьд үүнд саад бэрхшээл учруулахгүй, хуулийг чанд мөрдөн ажиллахад онцгой анхаарна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626504
1 эможи

Зочин
2021-05-05 14:49
наад үгэнд чинь итгэх хүн олдох болов уу
zochin
2021-05-05 12:41
MAH-iin am, ajiliin zoruu ih yum daa. Huuliig ulamdaa gishgechiheed, huuli sahina gej yu bhav dee
keyboard_arrow_up