АН-ын тамганы маргаан өнөөдөр ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХЭЭР орно

2021 оны 5 сарын 04

Arslan.mn

Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 13.30 цагаас АН-ын тамга тэмдэгийн маргааныг  давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ.

Тодруулбал, Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хэлэлцэх ажээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нь Ардчилсан  намын тамга тэмдэг, эрх үүргийг Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлж өгөөд байсныг буцааж авах хүсэлт гарган, шинэ тамга тэмдэг гаргуулж авсан байдаг.

Харин энэхүү тамга тэмдэгний маргаантай асуудлыг өнөөдөр "Захиргааны хэргийн давж заалдах шүүх"-ээр хэлэлцэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
626434
5 эможи

Зочин
2021-05-04 12:19
С.Эрдэнэ тамгаа Туваанд хадагтай өгчихөөд сонгуль дөхөхөөр новшроод байх юмаа
keyboard_arrow_up