Б.Болдсайхан Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөнө

2021 оны 5 сарын 02

Arslan.mn

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан УИХ-д суудалтай ХҮН-аас ерөнхийлөгчийн сонгуульд оролцох саналыг хүлээн авч байгаагаа мэдэгджээ.

Тэрээр “Зөв хүн Электорат”эвсэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулид нэр дэвших санал ирсэн. Жирийн эмч, нам бус, иргэн хүний хувьд нэр төрийн санал байлаа, баярлалаа. Монгол Улс, сонгогч олны хүсэл зорилго, Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн хичээн зүтгэнэ” хэмээн бичсэн байна.

ХҮН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд бусад намуудтай нэгдэн, Зөв хүн элезторат эвслийг байгуулан оролцсон. Иймд тус эвсэл “Ерөнхийлөгчөө сонгоё” аяныг нээлттэй зарлан, иргэдээс хэнийг Ерөнхийлөгч болгох хүсэлтэйг асуусан юм. Санал асуулгад Дефакто буюу эдийн засагч Д.Жаргалсайхан,УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, эмч Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл  нар хамгийн их санал авчээ.  Тиймээс дээрх хүмүүст нэрээ дэвшүүлэн, өрсөлдөх санал тавиад байгаа ч эцсийн шийд гараагүй байна.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626353
0 эможи

Зочин
2021-05-03 06:35
Buyn zayandaa setgel hangaluun bj sursan n deeree ta
irgen
2021-05-02 17:56
mundag shan hund achaalal ogchvoo
irgen
2021-05-02 17:56
ene saikhan huniig holdoo chirch alchvaa HUN iiheen. hariutslagiig n HUN s nehne shuu. ene hun gam sain barih estoi
биеэ бод
2021-05-02 16:13
тэнэглэхэд хязгаар бий
Иргэн
2021-05-02 15:42
Больж үз. Сайн эмч гэдэг нэрээ ингэж гутааж яанаа
keyboard_arrow_up