Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах МАН-ын бага хурал 15.00 цагт хуралдана
МАН-ын бага хурал өнөөдөр 15.00 цагт болж, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх улс төрчийг тодруулахаар болжээ.
МАН-ын Удирдар зөвлөлөөс таван нэр дэвшигчийн материалыг хүлээн авчээ. Тэднээс хамгийн өндөр санал авсан, хоёр гишүүний нэрийг Бага хуралд танилцуулан, хурлаас нэг нэр дэвшигчийг сонгоно.
Тодруулбал, тус намаас МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын нэг нь нэр дэвшихээр өрсөлдөж байна гэж мэдэгдсэн.
Харин АН-аас одоогоор С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар гишүүдээсээ хамгийн их санал авч, нэр нь тодроод байгаа бол ХҮН нийтлэлч Б.Баабар (Б.Батбаяр ), УИХ-ын гишүүн асан, Форумын, интернетийн гэгддэг Д.Энхбат, Б.Болдсайхан эмч нарт нэрээ дэвшүүлэн, өрсөлдөх санал тавиад байгаа ч эцсийн шийд гараагүй байна.









