ХҮН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр Б.Батбаяр, Б.Болдсайхан, Д.Энхбат, Б.Нямтайшир нар дэвшиж байна
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд энэ сарын 03-ны дотор нэр дэвшигчээ тодруулах хуулийн зохицуулалттай. Тиймээс УИХ-д суудалтай дөрвөн нам, эвсэл өөрсдийнхөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулах ажилд ханцуй шамлан ороод буй. Иймд парламентад суудалтай Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/ өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд туснамаас нэр эвшигчээ тодруулах юм байна.
Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд Зөв ХҮН электорат эвсэл буюу ХҮН, МСДН, ЗЁН намууд хамтарч оролцсон тул эдгээр намууд хамтарч хуралдах ажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр ХҮН-ээс Ерөнийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр
- нийтлэлч Б.Батбаяр /Баабар/,
- Гавьяат эмч Б.Болдсайхан,
- Датаком ХХКийн үүсгэн байуулагч Д.Энхбат,
- МАК компанийн Б.Нямтайшир нар нэр дэвшин өрсөлдөж байгаа ажээ.
Энэ талаар Д.Энхбатыг "Нэр дэвшүүлэх хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээж аван одоогийн байдлаар хариу өгөөгүй байгаа. Өнөөдөр эцсийн хариугаа өгөх талаар өөрийн цахим хаятаа жиргэжээ.
Тэдний хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшихийг өнөөдөр хамтарсан хурлаар шийдэх бололтой.