М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорчээ
2021 оны 5 сарын 01
Хоёр даргатай болсон АН хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаар дотоод сонгуулийн үйл ажиллагаа өрнүүлээд буй.
Тэгвэл М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорсныг танилцууллаа.
Тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигчийн сунгааны дүнг танилцуулж буй бөгөөд нийт таван нэр дэвшигч өрсөлдсөн. Сунгааг цахимаар явуулсан. Сунгаанд нийт 142992 гишүүний 75879 гишүүн оролцож, ирц 53,07 хувьтай байсныг АН-ын ДСХ-ны дарга Х.Алтанхуяг мэдээллээ.
Цахим сонгуулиар
- УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ 1953,5
- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал 1826,3
- УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 1719,43
- АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай 1463,92
- УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат 637,29 оноо тус тус авчээ.
Ингээд дотоод сонгуулиас хамгийн өндөр оноо авсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ М.Тулгатын тэргүүлж буй АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








1
626332
2 эможи
Иргэн
2021-05-02 13:20
Эрдэнэ гэж ширэн нүүрэлсэн хүн ичиж амьдраасай. Өмнөх сонгуульд намаа ялагдуулчихаад бас намаа хагалан бутаргачихаад ямар нүүрээрээ ерөнхийлөгч болно би АНын дарга гэж солиорч чаддаг байнаа. Мөнгө нь илүүдсэндээ л ингэж тоглодог юм болов уу даа. Бусдаар эрдэнийг ерөнхийлөгчөөр сонгох эрүүл ухаантай Монгол хүн нэг ч байхгүй
зочин
2021-05-02 11:37
намаа тараасан хүнийг сонгосон уу
Зочин
2021-05-02 09:39
Эрдэнийн үүрэг бол угаасаа Хүрэлсүхийн замыг засахад л бгаа
Зочин
2021-05-02 09:13
Ан хог болжээ
Дел
2021-05-02 01:23
Хог шаар хэн дэмжих юм вэ? Гутамшиг хүүк тангарагаа өргө
Иргэн
2021-05-02 00:37
Намчирхаж тэнэгтэх цаг бишээ.Эх орноо бодох цаг.нам хэнд юу өгсөн юм бүгд бодогтун.Намын дээр байгаа хэдэн хулгайч зоолдог.Жирийн гишүүд нь бидний л адил шүү дээ.
Иргэн
2021-05-02 00:33
АН,МАН хоёрын энэ гутамшгийг ард түмэн бид хүлээн зөвшөөрөх ёстой юу.Төрийн өмч хулгайлан шийтгүүлж байсан Хүрэлсүх,НДШ-ийн 340 тэрбум төгрөг Ундармаатай хамтран зувчуулсан,нас барсан хүмүүсийн тэтгэврийг хасалт хийлгүй авч ашиглах,ахмад настнуудыг сувилалд амруулсан гэсэн хуурамч тайлан гаргах зэргээр тонож НД-ын санг хоосолсон хэргээ элдэв аргаар аргацааж өнөөдрийг хүрсэн Эрдэнэ нарыг яагаад ард түмэн хүлээн зөвшөөрөх ёстой юм.Энэ сонгуулийг бүх нийтээр бойкотлох хэрэгтэй.
AN gishvvn
2021-05-02 00:17
Namaa bodoh tsag ni tuljsan ene ved ta 2 nerdej yariltsaad gishvvdiinhee toloo zob shiideliig ol
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс