Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас Х.Тэмүүжин гарлаа
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүс хоёр удирдлагатай болоод буй тус намын хоёр талд материалаа хүргүүлээд буй.
Тэгвэл АН-ын гишүүн Х.Тэмүүжин Ерөнхийлөгчийн сонуульд нэр дэвших сунгаанаас нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр "Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотороо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй."гэжээ.
Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар холбогдох материал, хүсэлтээ хүргүүлээд байна.
Харин М.Тулгат тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар материал, хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.
Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотороо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй. pic.twitter.com/K95D3a9Yz5
— Temuujin Kh (@Temuujin_Kh) May 1, 2021









