УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд Ардчилсан намын бүлэгт оржээ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт орcон байна. Ингэснээр энэ удаагийн парламент бие даагч гишүүнгүй болж байна.
Өнөөдөр тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН-ын дотоод сонгуулийн хороонд бүртгүүлэхээр материалаа өгөөд байсан.
Тэрбээр " Би даргаар нь ажиллаж байсан Ардчилсан намаасаа гараагүй. Харин намайг хассан. 2020 оны сонгуулиар би намаасаа нэр дэвших гээд С.Эрдэнэ рүү бичиг явуулахад "Намаас хассан тул боломжгүй" гэсэн хариу өгсөн. Ингээд бие дааж нэр дэвшсэн. Дараа нь манай Сонгинохайрхан дүүргийнхэн эргээд холбогдож намайг намаас хассан нь хууль бус байсныг тогтоосноо хэллээ. Би намаасаа гараагүй. 1990 оноос хойш Ардчилсан намын гишүүн хэвээрээ л байгаа. Би таван удаагийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын гишүүн хүн." гэлээ.
Угтаа түүний хувьд 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулж байсан билээ.