Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэв
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдрөөс эхлэн нам, эвсэл нэр дэвшигчээ тодруулах хугацаа эхэлж байна.
Тодруулбал, нам, эвсэлүүд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд нэр дэвшигчээ тодруулж, тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичиг, мөрийн хөтөлбөр хүргүүлэх ёстой юм. Энэ дагуу нам доторх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн марафон эхэллээ.
Өнөөдөр АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихийг горилогчид намынхаа дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлж байна.
Өглөө Ерөнхий сайд асан Р.Амаржаргал тус сунгаанд өрсөлдөнө хэмээн бүртгүүлсэн бол, яг одоо УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөхийн тулд тус намын дотоод сонгуульд бүртгүүлж байна.