АМААРАА ШОРОО ҮМХСЭН С.ГАНБААТАР
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр МАН, МАХН нэгдэх хурал болж байх үед МАХН-ын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Н.Уламбаяртай уулзаж, намын гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн. Гэсэн ч тэрээр ердөө цаг гаруйн дараа "Ардчилсан намд элсэхээр боллоо" хэмээн олон хүний чихийг ёстой нэг сортолзуулав.
Нэгэн цагт "МАНАН-д орсоноос үхсэн минь дээр" гэж мэдэгдэж байсан, цогтой тэмцэгчийн хүсэл сонирхлыг юу ингэтлээ татаж, МАНАН-гийн нэг хэсэг болгочихов оо.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулга түүнтэй холбогдож, "О.Цогтгэрэлийн АН-д элс, маргааш болох АН доторхи Ерөнхийлөгчийн сунгаанд бүртгүүл, оролц, чамайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны нэр дэвшүүлнэ" гэж амлажээ. Тэгвэл О.Цогтгэрэлийн АН нь СЕХ-оо бүртгэж авах нь маш эргэлзээтэй байгаа юм.
С.Ганбаатар өнгөрсөн хугацаанд таван намын тарыг үзсэн. Энэ удаагийн сонголт нь харин ч түүнийг мухар замруу оруулчихлаа гэж үзэх судлаачид олон байна.









