С.Ганбаатар МАХН-аас гарч Л.Цогтгэрэл даргатай АН-д элслээ
МАН, МАХН -ууд нэгдэх болсон тул С.Ганбаатар МАХН-аас гарч буйгаа мэдэгдсэн.
Тэрбээр "Би 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элсэж байсан. Харин өнөөдөр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өгч байна. Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Цаашид УИХ-д эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг уламжлан ажиллана.” гэж байсан.
Тэгвэл тэрээр МАХН-аас гарч АН-д гишүүнээр элссэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "АН өнөөдөр бүл нэмж байна" гэж хэллээ.
Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг 12 гишүүнтэй болж байгаа бололтой.