АН: Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө олон нийтэд албан ёсоор зарласан

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль болон Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаарх тайлбарын талаар мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны X.Алтанxуяг "Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль эхэлнэ. Нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагаа тус өдөр 09:00-15:00 цаг хүртэл явагдана. Санал хураалт тавдугаар сарын 1-ний 09:00-22:00 цаг хүртэл явуулахаар товыг зарласан." гэлээ.

Мөн тэрбээр одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшихээ илэрхийлсэн хоёр хүн байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар олон нийтэд сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан. Маргааш 15:00 цаг гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдийн нэр тодорхой болно гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626199
0 эможи

ӨРТӨН
2021-04-29 22:21
Алтанхуяг ерөнхий сайд болонгуутаа байрны 6 хувийн зээлийг 8 хувь болгож Монголын 90мянган өрхийг өрийн буулганд даруулсан. Өртэй амьдралд дарамтлуулж байгаа болохоор түүнд бараг 200 мянган хүн саналаа өгөхгүй шүү дээ!!!. Залуу гэр бүлүүд 8 хувийн зээлэнд дарлуулахыг хүсэхгүй ээ!!! Бас хүргэн Дэнзэн гэх мэт олон асуудал бий!!!
Зочин
2021-04-29 20:45
АН нэгдээд Алтанхуягаа л гуйдаа. Эцсийн боломж нь энэ шуу.
ИРГЭН
2021-04-29 15:14
ТАНАЙ НАМААС АЛТАНХУЯГ Л ДЭВШВЭЛ ЯЛАХ МАГАДЛАЛТАЙ.
keyboard_arrow_up