МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАХН-тай нэгдэх тухай гэрээний төслийг хэлэлцсэн юм. Эцсийн шийд гараагүй байгаа хэдий ч МАН МАХН-тай нэгдсэн талаар намын удирдлагууд нь мэдэгдлээ. 

Монгол Ардын Хувьсгалт Намын дарга Н.Энхбаяр “Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу УИХ-д суудалтай нам, эвсэл  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй.  Бид УИХ-д байгаа 62 суудалтай байгаа нөхөдтэйгээ буюу МАН-тай  угсаа гарал, үүх түүх, үзэл баримтлал нэгтэй. Тиймээс энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН өрсөлдөхийн төлөө биш эвлэлдэх байр суурь баримталж оролцоно. Нэг нам болохоор зорьж байж, нөгөө намтайгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг утгагүй зүйл. Бидэнд нэр дэвшүүлэх бололцоо байгаа хэдий  ч гэсэн эх орныхоо эрх ашгийг бодож МАН-аас нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцоно." гэлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Нам нэгдэх процесс амжилттай үргэлжилж байгаа. Энэ цаг үед хоёр намын нэгдэх асуудал хэн нэг хүний эрх ашгаас дээгүүр тавигдаж байгаа. Үүнийг ажил хэрэг болгох ажлыг ойрын өдрүүдэд эхлүүлнэ. Хоёр намын зүгээс хамтын ажиллагааны гэрээ байгуулж, намын их, бага хурлуудаа хийж, нэгдэх үйл явцыг ажил хэрэг болгоно." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
3
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
626109
15 эможи

Иргэн
2021-05-02 00:10
Улс төрийн шар тахал гэдэг халдвар гарчээ.Энэ шар тахлыг тээгч нь Энхбаяр гэгч зомби царайт өвгөн бөлгөө.
Зочин
2021-04-28 23:50
Ene odroos exelj Covid19 xaldvar dald xelbereer erchee avch onoodriin baidald xyrsen
Irgen
2021-04-28 21:32
Yagaad bhgui gej negden zuv baivaas bid iluu hucirheg boloh busuu.Mongol oron mini tusgaar uls mini baih boltugai.Bid negdej eh oronoo avc uldehgui bol Singapur nereer hytad boloh ysgui.Hoyr hucten bulcing ursulduulen uimeen gargah gej bgaa dald sanaa bodold avtagdaj bhgui humuusee.Neg zorilgo negdej olon bolj hucee negtgej avhad bolno shuu dee.Tuhain uyd hundlungiin buruu humuusiin ug hynaltand orj buruudsan neg hesgee zuvtguj negden niilhed yun ni bhgui gejdee.Uimeen bol mongol orniig mini ezleh gesen hariin bodlogod tootsootoi handah ystoi shuu.

2021-04-28 17:33
2 намын удирдлага гишүүддээ баяр хүргэу Эх орон ард түмний эрх ашиг үүнийг л хүсч байсан Цаашдаа нэгдээд үйл ажиллагаа явуулахад эх орон маань хөгжинө 2 намын удирдлага,олон сайхан мэдлэг боловсролтой,чадалтай залуучуудын эрх ашиг хангагдана
ах
2021-04-28 09:08
МАН-нхнаас бүрддэг Дээд Шүүх АН-г бүртгэхээс татгалзсан болохоор АН Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй бараг болцон, Баттулгыг дэвшүүлэхийг хориглоцон. Бараг МАН гэнцаараа сонгууль хийх юм биш үү?
Ард
2021-04-28 09:02
Н. Энхбаяр буруу зөнөжээ харамсалтай эсвэл албан тушаал эрх ашиг сонсоод ухаан нь солиорчээ мангар өвгөн
keyboard_arrow_up