Х.Баттулга Мьянмарын цэргийнхэнд үйлчилсэн Америк компанийг хөлслөн авсан уу?

2021 оны 4 сарын 26

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн пиарын компанийг их мөнгөөр хөлсөлж, манай улсын дотоод хэрэгт оролцуулж байгаа байж болзошгүй баримт дэлгэгдлээ.  Америкийн Хууль зүйн яамны цахим хуудсанд DCI гэгч групптэй Ардчилсан намын байгуулсан гэрээ, мэйл захидлыг нээлттэй тавьсан байна. Гэрээнд гарын үсэг зурсан Ц.Туваан мэдэхгүй гэж мэлзсэн ч Америкийн хуулийн дагуу бүх баримт Хууль зүйн яамных нь албан ёсны цахим хуудсанд хүссэн хэн ч танилцаж болохоор нээлттэй хадгалагдаж байгаа юм.   

DCI групп нь төрийн эргэлт хийж, ард түмнээ цусанд живүүлээд байгаа Мъянмарын цэргийн эрхтэнүүдээс 384 мянган долларын хөлс авч үйлчилсэн, улс төрийн лобби, бохир кампанит ажил хийдгээрээ зартай байгууллага. Эндээс Монголыг дараагийн Мьянмар болгохыг зорьж байна уу? гэсэн болгоомжлол төрж байна. 

DCI  лобби пүүсийн ажилтан Райн Грилло гэгч  Москвад суугаа “Вашингтон пост”-ын сэтгүүлчид илгээсэн мэйлдээ “Манай фирмийн хамтран ажиллагч Ерөнхийлөгч Баттулга” гэж бичсэн нь захиалагч нь хэн бэ гэдгийг илчилж орхижээ. 

Гэрээний ажлын хөлсөнд 50 мянган доллар төлснөөс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авах гэсэн заалтаар 100 мянган доллар өгөхөөр тохиролцжээ. Хэвлэлийг худалдан авах 100 мянган долларыг 10 хоногийн дараа төлөх ба илүү үнийн дүн гарвал зардлыг 3 хоногийн дараа нэмж өгөхөөр тохирсныг гэрээнээс уншиж болно. Америкийн тархи угаагч компани олон улсад эх орноо төлөөлөх эрхтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн захиалгаар Монголыг муухай харагдуулах мэдээ үйлдвэрлэн түгээж эхэлсэн. Өөрсдөө төлбөр төлж Монголоо муулуулчихаад гадаадын хэвлэлд ингэж бичсэн байна тархи угаахаар төлөвлөсөн нь эргэлзээгүй. Монгол Улсын  дотоод  хэрэг, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, төрийн тэргүүний сонгуульд гадаадын лобби компани төлбөр мөнгө авч захиалгаар оролцож байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийг  ноцтой зөрчиж байгаа юм.  

Манай улсын дотоод хэрэгт хошуу дүрж, төлбөр мөнгөтэйгээр Монголыг олон улсад муухай харагдуулах захиалга авч ажиллаж байгаа  DCI групп нь Дональд Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон Оросуудтай хамтран ажиллаж улс төрийн бохир технологи явуулдаг хэмээн ихээхэн шуугианд өртөж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Монголоо захиалгаар муухай харагдуулах ажиллагаа хийж байж болзошгүй баримтын талаар эргэн сурвалжлах болно.    

Д.Дандархүү

Эх сурвалж: sonin.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
625982
4 эможи

Зочин
2021-04-27 14:05
Ойлгож ядах юу бн аа, МУ-ын ерөнхийлөгч захиалгаар Монголоо муухай харагдуулах ажиллоагаа хийхээр гэрээ хийсэн баримтбг гадныхан өгөад бн шүү дээ,
Зочин
2021-04-27 10:21
Eр ойлгохгүй юм АНУлс уу?ккк
Зочин
2021-04-27 10:17
Манайхан том том бүлтэрхээс өөр юу ч чаддаггүй л харууллаа энэ ковид тэр тусламжаар ирсэн мөнгө хаачсан эмнэлэгийн тоног төхөөрөмжийг нь хар бүр арай дэндүү ,гадны орон руу ажиллах хүчээ гаргачихсан хэчнээн гэр бүл салж бна хэчнээн хүүхдүүд аав ээжээсээ өнчин хүн шиг өсөж бна үнэндээ эмгэнэл дээшээ гарсан хүмүүс энийг нэг ч мэдэхгүй
Зочин
2021-04-27 08:31
Монголчууд минь дээ Эх орны минь эсрэг явуулж буй байж болохгүй хамгийн муухай үйл явдалд бүү хууртаарай. Удахгүй энэ үйл явдлын эзнийг нь тодруулж зохих ялыг нь эдлүүлэх биз.
Нэргүй
2021-04-26 22:23
Улсын дээд шүүх маргааш ийм бусармаг үйл ажиллагаа явуулсан АН-н О.Цогтгэрэлийн гэгдэх АН-ыг бүртгэвэл гэмт үйлдэл болох юм байна!?
Зочин
2021-04-26 22:22
Улсын дээд шүүх маргааш ийм бусармаг үйл ажиллагаа явуулсан АН-н О.Цогтгэрэлийн гэгдэх АН-ыг бүртгэвэл гэмт үйлдэл болох юм байна!?
Иргэн
2021-04-26 22:22
Улсын дээд шүүх маргааш ийм бусармаг үйл ажиллагаа явуулсан АН-н О.Цогтгэрэлийн гэгдэх АН-ыг бүртгэвэл гэмт үйлдэл болох юм байна!?
Zochin
2021-04-26 13:29
Odoo ard niiteeree evtei baij ene ayult ovchnoosoo salaad Battulgaasaa salaad ulam saikhan amidrakh bolnoo.Mongol oron mini mandan badrakh boltugai khurai khurai
mongol
2021-04-26 10:20
төрийн эсрэг, үндэсний тусгаар тогтнолын эсрэг гэмт хэрэг байна
зочин
2021-04-26 10:02
МОНГОЛЫГ МЬЯМАРТ БОЛГОХЫГ АРД ТҮМЭН ХЭЗЭЭЧ ХҮСЭХГҮЙ АМГАЛАН ТАЙВАН БАЙЖ ЦАР ТАХАЛЫН АРЛ ГАРАХЫГ ХҮСЧ БАЙНА.АЮУЛЫГ ДУУДААД БАЙГАА АН ТҮҮНИЙГ ѲДѲѲН ТУРХИРЧ АШИГ ОЛОХ ГЭСЭН ГАНЦ НЭГ ХҮНИЙ САНАА ГЭЖ ОЙГОЛОО БАТТУЛГА ЯМАР БОЛЧИМГҮЙ АРДТҮМЭН ЭХ ОРНООСОО УРВАГЧ АШИГ ХОНЖОО АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭН БЭ УУЛ НЬ ДЭМЖИЖ БАЙСАН ЮМ ХОНИН АРЬС НѲМѲРСѲН ЧОНО БАЙЖЭЭ ХУРДАН САЛАЯ
keyboard_arrow_up