Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай $50.000-ын гэрээ байгуулсныг Ц.Мөнх-Оргил дэлгэж, Ц.Оюунгэрэл нотоллоо
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан яг одоо болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Ардчилсан намын /АН/ талаар ноцтой мэдээлэл дэлгэлээ. Тэрээр "Сонгууль будилуулах ажлыг АН хийх гээд байна. АНУ-ын Лобби буюу нөлөөллийн үйл ажиллагаа хийдэг компаниуд гадна дотны компаниудтай гэрээ байгуулах болгондоо бүртгүүлдэг. Гэтэл Ардчилсан намын дарга Ц.Туваан АНУ-д бүртгэлтэй DCI хэмээх лобби бүлэгтэй 04 дүгээр сарын 12-оос 06 дугаар сарын 12-ыг хүртэл хугацаанд буюу сонгуулийн хугацаанд $50.000-ын гэрээ байгуулсан байна. Үүнийг бид сонгуулийг будилаантуулах ажлыг хийх гэж байна хэмээн харж байна." хэмээлээ.
Энэ талаар тайлбар хийхийг шаардахад АН-ын дарга Ц.Туваан "Манайх тийм баян нам биш" гэдгээс өөр зүйлийг хэлсэнгүй.
Тэгвэл энэ талаар АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Үүпс ...Туваан гишүүн юу хийчихээ вэ. Америкт лобби фирмүүд нь конгресстоо бүртгэлтэй байдаг. Бүх гэрээрээ ил тавьдаг. Ялангуяа гадаадын сонгуультай холбоотой лоббиг ба бэгүй тайлагнах ёстой гэдгийг мэдэхгүй гэрээ хийсэн бололтой. $50К-аар хөлслөнө, хэвлэлд $100К төлнө гэж гэрээлж" хэмээн жиргэжээ.
Үүнээс харахад АН-ын дарга Ц.Туваан Монголын ардчилалд АВАНГАРД имидж бүрдүүлэхээр Вашингтоны DCI GROUP хэмээх лобби фирмтэй #50.000$ гэрээ, #100,000$ -ын хэвлэл мэдээллийн гэрээ хийсэн нь нотлогдож байна.
АН дотроосоо хагаралдсан байгаа учир мэдээлэл нь ч түмэнд амархан түгдэг болж дээ.