З.Энхболд “Жэнко“-ийн оронд Ерөнхийлөгчид НЭР ДЭВШИХ ҮҮ
УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Цэцэд мэдээлэл гаргасан юм.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр өнөөдөр гарлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ҮХЦ-ээс "Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд, Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө" гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн байна.
Тиймээс 2021 онд АН-аас Ерөнхийлөгчид Зандаахүүгийн Энхболд нэр дэвших нь тодорхой боллоо. Тэрээр бүр 2016 онд өнөөдрийн улс төрийн зургийг зурсан гэж судлаачид үзэж байгаа аж. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, З.Энхболд гурав М.Тулгатыг АН-ын дарга болгосны учир ингэж тайлагдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын зургийг АН-ын лидерүүд эртнээс тооцоолж, ахин дэвших боломжийг хаасан хууль батлуулж өнөөдрийн цэцийн маргаанд хүргээд байсан билээ.