АН-ын сонгуулийн санал хураалт явагдаж байна
АН-ын даргын сонгуулийн цахим санал хураалт үргэлжилж байна. АН-ын дотоод сонгуулийн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Архангай, Дархан-Уу, Завхан Баянхонгор, Увс, Төв, Булган аймагт өчигдөр урьдчилсан санал хураалт явагдсан. Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтын 12:00 цагийн байдлаарх явцын мэдээллийг Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал:
-Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалт 29 хувийн ирцтэй явагдаж байгаа аж. Сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр явуулна гэдгийг мантаж хийж, "Цахим сонгууль" явагдаж байна гэж сонгуулийг гуйвуулсанд АН-ын дотоод сонгуулийн хороо харамсаж байгаагаа мэдэгдээд, иргэн н.Оюундарийг шүүхэд өгөхөө мэдэгдье гэлээ.