Ц.Оюунгэрэл: АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй. Дотоод сонгуульд үргэлжлүүлэн оролцох болно
2021 оны 3 сарын 12
АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээд байсан Ц.Оюунгэрэлийг нэрээ татсан талаар мэдээлэл гараад байна. Тэгвэл энэ талаар АН-ын даргын сунгаанд оролцохоор нэрээ дэвшүүлээд буй Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.
Тэрбээр “Маргаантай асуудлын учрыг олохын тулд мэдээлэл авах эрхээ эдлэх үйл явц болж байх зуур дүрмийн бус үйл ажиллагаа явагдлаа. АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй. Хууль ёсны хүчинтэй албажсан, нээлттэй, дүрмийн дагуу зохиогдох дотоод сонгуульд үргэлжлүүлэн оролцох болно” гэлээ.
Мөн тэрбээр өчигдрийн хуралтай холбоотойгоор АН-ын Дотоод сонгуулийн хороо, даргалагч И.Мөнхжаргалт анхааруулах тухай лбан бичгийг хүргүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



1






624428
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс