АН-ын даргад НЭР ДЭВШИГЧИД
Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр АН-ын даргын сонгуулийг албан ёсоор зарласан билээ.
Энэ сарын 28-нд болох Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээр 18 хүн хүсэлт гаргаснаас 16-г нь бүртгэжээ.
Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 12-26-нд орон даяар цахим хэлбэрээр болно. Саналыг орон даяар саналын хуудсаар авах бөгөөд Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналын эрхтэй оролцох юм.
Үүний дагуу өнөөдөр Ардчилсан Намын даргын сунгаанд оролцохоо
1. УИХ-ын гишүүний зөвлөх асан Ш.Жандос
2. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин
3. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
4. АЗХ-ы Ерөнхийлөгч С.Эрдэнэболд
5. Өвөрхангай аймгийн АН-ын дарга О.Алтангэрэл
6. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
7."Глобал удирдагч" дээд сургуулийн захирал Б.Отгонбат
8. НИТХ-ын төлөөлөлөгч, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа
9. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
10. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат
11. АН-ын Шинэчлэлийн Хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв
12. АН-ын гишүүн М.Чимэддорж
13. АН-ын гишүүн П.Мөнхтулга
14. АН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
15. УИХ-ын гишүүн асан, МоАХ-ы дарга асан С.Билэгсайхан
16. Ардчилсан Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж
17.АН-ын гишүүн М.Амарсайхан
18. АН-ын гишүүн Т.Энхсайхан нар одоогийн байдлаар илэрхийлж, холбогдох материалаа Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хороонд өгөөд байна.