ХҮН-ын даргаар Т.Доржхандыг бүртгэв

2021 оны 2 сарын 27

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Хөдөлмөрийн Үндэсний намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Хөдөлмөрийн Үндэсний намын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит 2 дугаар их хурлаас Т.Доржхандыг намын даргаар сонгосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.

Мөн Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын “хуулийн этгээдийн бүртгэлд оруулсан” өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
624056
1 эможи

keyboard_arrow_up