МАН-ын Нарийн бичгийн даргаар МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатар яригдаж байна

2021 оны 2 сарын 26

МАН-д Нарийн бичгийн даргын орон тоо гарч байгаа бололтой. Эрх баригч намд Нарийн бичгийн даргын алба хашина гэдэг жижиг асуудал биш учраас хаа сайгүй санаархалтай хүмүүс байгаа нь ойлгомжтой. Тиймээс энэхүү Нарийн бичгийн даргын суудалд МИАТ-ын Дэд захирал асан Н.Энхбаатар очихоор яригдаж байгаа нь хамгийн өндөр магадлалтай байх. Учир нь тэр өдгөө намын даргаа албан ёсоор өгөөгүй байгаа У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байсан ойрын хүн гэдэг.

Тиймдээ ч У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад МИАТ хэмээх хөрөнгөлөг айлд Дэд даргын албанд очиж, тухайн үедээ мэргэжлийн бус хүн авчирч томиллоо гэх мэт шүүмжлэл дагуулж байсныг санаж байгаа байх. Нөгөө талаар нам хэмээх бүтцийн байгууллагад байгаагүй, түүнээс зохион байгуулсан ямар ч ажилд оролцож байгаагүй, ялалт ялагдлын аль ч талд оролцоогүй нөхөр хаалгаар бус тооноор орж ирлээ. Ирсэн даруйд хөрөнгөлөг газарт Дэд дарга боллоо хэмээх шүүмжлэл нам дотор ч байв. Гагцхүү Н.Энхбаатар нь МИАТ-ын Дэд даргаар ажиллаж байхдаа бусдаас 600 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдаж байсан гэх мэдээлэл байдаг.

Гэхдээ Н.Энхбаатарын авлига авсан эсэхийг тогтоож чадаагүй сулласныг бодоход гэм зэмгүй нэгэн мэт. Учир нь Авлигатай тэмцэх газрын хэлстийн дарга Э.Идэрцог түүнийг баривчилснаас хоёр хоногийн дараа “Н.Энхбаатар 600 сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдэг нь худлаа мэдээлэл байсан” гэж тайлбарласан. Ингэхдээ “Ямар үндэслэлээр шалгаж байгааг хэлэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” хэмээн мэдэгдсэн. Түүний тухай энэ мэт бөөрөнхийдүү тайлбар өгч байсан бөгөөд ямар нэгэн ял зэм өгөөгүй нэг сарын хугацаанд Ганц худагт хорьсноор сулласан байдаг.

МАН-ын Нарийн бичгийн даргад санаархаж буй Н.Энхбаатар нь чухам хаанаас яаж гэдэгт учир бий болохоос чамгүй хөрөнгөлөг нэгэн гэдгийг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Уг нь түүнд бизнесийн салбарт ажиллаж байсан намтар түүх байхгүй юм билээ. Гэтэл жилийн орлого 328 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 25 сая, 410 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, барилга байгууламжтай, 142 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай, 95 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй гэснээс харахад чамгүй хөрөнгөжсөн нэгэн гэдэг нь харагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624035
0 эможи

we
2021-08-04 14:25
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
zochin
2021-02-27 11:30
Enkhbaatar MAH-d olon jil ajillasan, Americad bolovsrol ezemshcen zaluu. Huniihee huvid ih zoolon, setgeltei zaluu daa.
Odd
2021-02-27 11:28
ene nusan buu hulgai hiine de borondoriin surguulid hun baigaa guine medegdehgui amina haana baigaa um baisan odoo heden togrog hulgai hiij mongtei bolchhood iheehen tom yridag bolson bna lee
keyboard_arrow_up