О.Баасанхүү АН-ын нарийн бичгийн дарга болсон гэв үү?
2021 оны 2 сарын 26
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга болжээ.
Тэрбээр өмнө нь МАХН-ын гишүүн байсан ч намынхаа дарга Н.Энхбаяртай шөргөөцөлдсөнөөр хэд, хэдэн удаа хөөгдөж, эцэстээ гарсан. Гэхдээ удалгүй Ардчилсан намд элсч, 2016 онд ялалт байгуулж байсан Орхон аймагт УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан билээ.
Түүнээс хойш нам жим байсан О.Баасанхүү одооноос Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн бололтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
624027
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс