Дараагийн Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ

2021 оны 1 сарын 22

Arslan.mn

МАН-ын удирдлагууд өчигдөр орой албан бусаар хуралдаж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцжээ. Ингээд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн бол яг одоо Төрийн ордонд болж буй  МАН-ын Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Мөн шинэ Засгийн газарт өмнөх Засгийн газрын сайд нараас 50 хувь нь улиран ажиллахаар болсон байна.

МАН-ын Бага хурал өнөөдөр 11.00 цагт цахимаар хуралдана. Хэрвээ намын Бага хурал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгохыг дэмжвэл УИХ руу уг саналаа оруулах бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэн өнөөдөр Ерөнхий сайдыг томилох бололтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
622977
6 эможи

keyboard_arrow_up