МАН-ын бүлэг: СЕХ-ны дарга Ч.Содноцэрэн болон дөрвөн гишүүнийг чөлөөлөхийг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Засгийн газар мөрийн хөтөлбөр хэлэлцэхээс гадна Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон зарим гишүүдийг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бүлэг СЕХ-ны даргыг Ч.Содноцэрэн болон дөрвөн гишүүнийг чөлөөлөхийг дэмжжээ. Тиймээс ээлжит бус чуулганаар СЕХ-ны дарга Ч.Содноцэрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болж байна.
2020.08.28 09.10 цаг
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүн болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нь тэтгэвртээ гарч байгаа аж.