МАН-ын БАГА ХУРАЛ: Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ

2020 оны 7 сарын 01

Arslan.mn

Монгол Ардын намын бага хурал өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Бага хурлаар Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ. Улмаар өнөөдөр 15.00 цагт анхдугаар чуулган хуралдаж, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх магадлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар шинэ Парламентын анхдугаар чуулганы товыг Ерөнхийлөгчийн  зарлигаар өчигдөр хуралдуулж, шинэ гишүүд тангарагаа өргөсөн. Улмаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгосон юм.

МАН-ын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улираан томилох санал гаргах нь ойлгомжтой болсон. Харин Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуулийн дагуу Ерөнхий сайд томилж, УИХ-д танилцуулна. Засгийн газрын гишүүнийг УИХ-аар томилохгүй ч, тэд УИХ-д тангараг өргөх хуулийн зохицуулалттай. Үндсэн хуульд нийцүүлж баталсан Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болохоор хуульчилсан.

Мөн Засгийн газрын тухай хуульд хоёр Шадар сайдтай ажиллахаар хуульчилсан байна. Нэг нь гамшгаас хамгаалах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн хяналтын асуудал зэргийг хариуцах бол нөгөө нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг хариуцах юм.

Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:

Ерөнхий чиг үүргийн:

1/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
2/Батлан хамгаалахын яам;
3/Гадаад харилцааны яам;
4/Сангийн яам;
5/Хууль зүй, дотоод хэргийн яам;
6/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
7/Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам;
/Энэ дэд заалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Чиглэлийн:

7/Барилга, хот байгуулалтын яам;
8/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам; 
9/Зам, тээврийн хөгжлийн яам;
10/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
11/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
12/Эрчим хүчний яам;
13/Эрүүл мэндийн яам.
4.Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618301
2 эможи

ard tvmen
2020-07-01 16:09
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайлаар Я Содбаатарын томилохыг дэмжиж байна аа. мундаг хүн шүү
Зочин
2020-07-01 11:11
keyboard_arrow_up