Амгалангийн Адъяасүрэн: Улааныг харж урваагүй сумын ардчилагчид минь
Нийслэл, аймаг, сум болгон өөр өөрийн онцлогтой, иргэд ч харилцан адилгүй. Гэхдэ үзэл бодол, байр суурь, үнэт зүйлсээрээ ижилссэн олон хүмүүс байдаг. Тухайлбал, ардчиллыг анхнаас нь, 30 жил дэмжсэн гуйвшгүй үзэлтнүүд улс орны маань өнцөг булан бүрт бий. Тэдэнд хандаж, УИХ-ын сонгуулийн 3-р тойрог, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Амгалангийн Адъяасүрэнгийн хэлсэн үгийг хүргэж байна.
Амгалангийн Адъяасүрэн:Сумын ардчилагч-баатрууд та нартаа мэхийн ёслоё.
Сумын ардчилагчид… Тийм ээ, сум, баг хаана ч ардчиллыг дэмжигч, ардчиллынхаа төлөө гал, ус руу орохоос ч буцахгүй ийм хүмүүс угтан тосдог. Хэзээ ч байсан гүйгээд ирдэг, юухнаар ч болсон тус болох гэдэг тэд маань үзэл бодолдоо үхэвч үнэнч хүмүүс.
Ялахад нь саймширч гүйхгүй, ялагдахад нь итгэл алдрахгүй ч өр зүрх нь өмөрдөг, тэд маань. Өөрийг нь муулахад өрвөлзөөгүй мөртлөө ардчиллыг муулахад төрсөн үрээсээ ч илүү өмөөрөн хамгаалдаг, тэд маань.
Хэцүү үед гар, сэтгэлээ тосдог, хэнээс ч айхгүй үгээ хэлдэг, хэтрээд ирэхэд нь ширүүхэн загначихдаг, тэд маань.
Улааныг харж, урваж, шарыг харж шарвадаггүй. Улайтал үнэнийг хэлж, уурласан ч хайрладаг тэд маань.
Намаа ялагдаж, ажилгүй болж гудамжинд гарахдаа ч, бийлэгжүү намынхан мөнгөн бороо оруулж, мөрөөдлийн санал тавьж байхад ч чигээрээ байдаг тэд маань хорвоогийн жамаар насан ахиж, зүс гундсан сэтгэлээ тээсэн хэвээр, цөөнгүй нь хорвоогийн жамаар биднээс буцаж байна.
Гэвч тэд цэх шулуун хэвээрээ. “Ардчиллаа аврах хамгаалах, хөгжүүлэх ёстой шүү” гэж бидэнд захиж байна. Тиймээс залуус бид та нарынхаа үргэлжлэл нь болж, та нарынхаа түүчээ их замыг үргэлжлүүлэх ёстой юм.
Зүрхнээс хайр төрүүлэх сумын ардчилагч-баатрууд минь та нартаа мэхийн ёслоё.
Видеог ЭНД дарж үзнэ үү.