АН-ынхан хууль зөрчиж, хүнсний бүтээгдэхүүн тарааж байна гэв үү
БГД-ийн 18-р хорооны 88-р цэцэрлэгийн хашаанд Албан бус боловсролын төв дотор АН-ынхан хууль зөрчиж, хүнсний бүтээгдэхүүн тарааж байна гэсэн мэдээлэл ирлээ.
Тодруулбал, бидэнд олдсон мэдээллээр олон нийт намуудын хуралд анхаарал хандуулах үеэр буюу өнөөдөр АН-ынхан хууль зөрчиж намын байраар дамжуулан иргэдэд таван кг гурил, хоёр кг будаа, ёотон, цай тарааж эхэлсэн аж.
Тухайлбал, Сонгуулийнй тухай хуулийн 48 дугаар зүйлд "Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл АН-ынхан ийнхүү хууль зөрчих үйл ажиллагаа явуулж эхэлжээ.