МАН зөвхөн рейтинг тогтоох судалгаанд 15 тэрбум төгрөг зарцуулсан гэв үү

2020 оны 4 сарын 24

Arslan.mn

МАН-ын дарга У.Хүрэл­сүх “Сонгуульд нэр дэвшигч­дээсээ нэг ч төгрөг авахгүй гэдгээ хатуу мэдэгдэж байна” хэмээсэн. Гэвч энэ нь зүгээр л нэг удаагийн ээлжит попрол байж. МАН сонгуульд нэр дэвших хүсэлтэй 300 орчим гишүүдээсээ тус бүр, судалгааны шат бүрт 50 сая төгрөг татан авч хөндлөнгийн хараат бус судалгаа хийлгэсэн тухай эх сурвалж мэдээллээ.  Тэгэхээр нэгдүгээр шатны судалгаанд оролцогчдын төлсөн мөнгөн дүнг тооцоод үзвэл 15 тэрбум орчим төгрөг болох нь.  Иймд гурван шатны судалгаанд тунаж үлдсэн өндөр рейтингтэй гарч буй хүн тус бүр нь зөвхөн судалгаа хийлгэхэд 150 сая төгрөг зарцуулах бололтой. Энэ мэдээллээс харвал  МАН сонгуульд асар их мөнгө цацах нь тодорхой боллоо. Гэхдээ тэр мөнгийг хаанаас хэрхэн гаргах вэ гэдэг нь хардлага төрүүлж буй эхэллээ..

Ташрамд хэлэхэд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Гэхдээ нэр дэвшигчдэд ёс зүйн болон олон нийтийн дундах рейтингийн шалгуур тавина" гэж мэдэгдсэн билээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
3
616436
7 эможи
keyboard_arrow_up