Дундговийн МАН-ын хороо “Чингис” зочид буудалд хуралдсан гэв үү

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Коронавирусийн халдвар, түүний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, иргэдийн бөөгнөрөл үүсэхийг хориглоод байгаа. 

Гэтэл өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт Дундговь аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны удирдлага нар " Чингис" зочид буудалд олон хүн цуглуулж, хурал зөвлөгөөн хийсэн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэн. Ямартай ч “Чингис” зочид буудалд Дундговь аймгийн удирдлага, тус аймгийн МАН-ын хорооноос зохион байгуулсан олон нийтийг хамарсан арга хэмжээ болсон бололтой. 

Харин Чингис зочид буудал зэрэг Монголын томоохон газрууд УИХ-ын  гишүүн  Сү.Батболдын  эзэмшлийнх гэж ярьдаг. Иймд өнгөрөгч Баасан гарагт “Чингис” зочид буудалд Дундговь аймгийн МАН-ын хорооноос зохион байгуулсан энэ хурал нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын тус аймагт нэр дэвшин өрсөлдөх бэлтгэл ажлыг хангаж байв уу гэх хардлагыг төрүүлж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
616242
7 эможи
keyboard_arrow_up