АН-д 100 саяын дэнчин өгсөн гэх иргэдийн НЭРС
“Хера Холдинг” -ийн захирал Х.Ганхуяг АН-ын сонгуулийн санхүүжилттэй холбоотой 100 сая төгрөгийн асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт дугтуйтай захидал, нэрсийн хамт ирсэн. Үүнийг АН-аас дотроосоо явуулсан гэж бодож байгаа. Тодруулбал, сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан 181 хүн байна." гэв.
Захидалд “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдээсээ нэхэж буй 100 сая төгрөг нь МАН-ын 60 тэрбум төгрөгийн схемээс ч илүү хор хөнөөлтэй, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого. Өнөөдөр АН-аас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгөө төлсөн 200 гаруй хүн байна. Тэр хүмүүсийн дунд жирийн ардын хүүхэд байхгүй. Харин улстөрчдийн хүүхдүүд, цөөн хэдэн олигархийн хамаатан саднууд байгаа.
АН-ын дарга С.Эрдэнийн үед жирийн гишүүд нь байнгын дарамтад байх болсон. Тиймээс АН толгойноосоо эхлэн өөрчлөгдөх цаг болсныг АН-ын жирийн гишүүдээс шаардаж байна” гэсэн байна” гэв.