Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг тендер авсан аж ахуйн нэгжийг НДШ-ээс чөлөөлөх санал гаргасан

2020 оны 4 сарын 06

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэ коронавирусний цар тахлын үед эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний төслийг дэмжихийн зэрэгцээ зарчмын гурван санал оруулахаар болсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.  

Тэрбээр "Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн долоон арга хэмжээ цаг үеэ олсон байна. Өнөөдрийн байдлаар төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байна. Харин Засгийн газраас тавьсан долоон асуудлыг яаралтай шийдвэрлэснээр ажлын байрыг хадгалж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Тиймээс УИХ уг асуудлыг энэ долоо хоногтоо багтаагаад шийдвэрлэх зорилт тавьж байна.

МАН-ын бүлэг Засгийн газрын өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцээд гурван санал гаргасан. Засгийн газар төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсвийн мөнгөөр ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн ажилчдыг НӨАТ, ХАОАТ-аас чөлөөлөхгүй, бусад хүмүүсийг чөлөөлнө гэж байгаа. МАН-ын бүлэг төсвийн мөнгөөр ажил гүйцэтгэж байгаа, өөрөөр хэлбэл тендер авсан аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг дээрх татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Үйл ажиллагааг нь доголдсон ч ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжийн ажилчин тус бүрийнх нь тоогоор 200 мянган төгрөг олгох саналыг Засгийн газар өргөн барьсан. Үүн дээр намын бүлгээс ажлын хэсэг гаргасан. Энэ талаар тооцоо, судалгаа хийнэ.

НДШ-ээс чөлөөлөгдөх хэсэгт их, дээд сургуулиуд орхигдсон байгаа. Энд ажиллаж байгаа хүмүүс НДШ-ээс чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна. МАН-ын бүлэг ийм гурван шийдвэр гаргалаа" гэв.

Тус бүлгээс ажилгүйдлийн тэтгэмж олгоход бүх аж ахуй нэгжийг хамруулах, мөн банкны шинэчлэл хийх чиглэлээр судлах судлах ажлын баг гаргахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615718
0 эможи
keyboard_arrow_up