Н.Номтойбаяраар “туг” тахивал Монголын парламент “махны машин”-д хэрчүүлнэ

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэж “эсэргүү” нөхөр бий. Намын дарга У.Хүрэлсүхтэйгээ тааруухан харилцаатай. Муу гэхэд болно. Ерөнхий сайд болсноос нь хойш л чуулган дээр үзэлцээд сууж байгаа харагддаг. Өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ч Дорнодын засаглалын асуудлаар маргаад салдаггүй байлаа. Тойрог нь юм л даа.

Ер нь л Ерөнхий сайд байна уу, намын дарга хүн үү хамаагүй хавиралдчих гээд байдаг гэмтэй.

Ийм учраас 2019 оны сүүл хавиас Н.Номтойбаяр руу чиглэсэн Монголын төр, хууль хяналтын байгууллагын “нэгдэл” хөдөлж эхэлсэн. Тэр анзаарагдсан. Харин нөхөр Н.Номтойбаяр анзаараагүй байх. Анзаарсан ч тоогоогүй юу, бүү мэд. Н.Номтойбаяртай холбоотой олон асуудал яригддаг. Үнэн. Өөрөө ч нуудаггүй. “…Зодолдсон уу” гэхэд “…Тийм” л гэнэ. Тайлбарлаад л зогсож байдаг.

Тэгвэл 2019 оны аравдугаар сараас хойш ажилдаа очоогүй байсан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2020 он гаруут Төрийн ордонд морилсон. Тэрээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал бариад орж ирсэн.

Гэхдээ Н.Номтой­баярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг  яг ямар үндэслэлээр түдгэлзүүлэх гээд байгаагаа тэр хэлээгүй.

Сүүлд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж бүдэг бадаг хэдэн үг хэлсэн.

Яг үнэндээ Н.Номтой­баярыг бариад авах үндэс­лэлийг Улсын Ерөнхий прокурор ч, УИХ-ын Хал­дашгүй байдлын дэд хорооны дарга, гишүүд ч хэлж чадахгүй байна. Зүгээр л Н.Номтойбаярын үгэнд дургүйцдэг улстөрчид, гэр бүлийнх нь бизнесийг “соц” нүдээр хардаг тэдгээр улстөрчдийн дэмжигчдийнх нь нийлбэр л Улсын Ерөнхий прокурорын барьж орж ирсэн санал туйлын зөв мэт сэтгэгдлийг цахим сүлжээнд тодруулаад байгаа хэрэг.   Нэг жишээ санаанд буугаад болдоггүй. Одоогоос жил гаруйхны өмнө тухайн үеийн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон таван гишүүний нэрийг бариад УИХ руу орж ирж байлаа.

Гэсэн ч МАН-ын гишүүд таван ЖДҮ-чнээ аваад л үлдсэн.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг, АТГ-ын дарга Х.Энхжаргал нар Байнгын хорооны хуралдаанд оролцож ЖДҮ-чдийнх нь хийсэн үйлдлийг манартал хэлж өгч байв шүү. Монгол төрийн түшээд шүү дээ, уг нь. Төрийн мөнгийг зүгээр л уугаад идчихсэн болохыг Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарын амнаас сонссон. Мартаагүй. Тэгэхэд Ерөнхий прокурор М.Энх-Амгалан юу гэж хэллээ дээ. “…Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой” гэж хэлсэн.

Насаараа мөрдөх алба, прокурорын удирдлагад ажилласан хашир хууль тогтоогчийн үг Монголын төрийн байж байгаа царайг байгаагаар нь л илэрхийлсэн байдаг юм.

Гэтэл Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналд юу байв аа. Дам сурагаар олж авсан мэдээллээр хүний амь хохирсон хэрэгт буруу мэдүүлэг өгсөн байж магадгүй гэж хуулийнхан үзсэн гэсэн, бас хариуцсан ажиллаж байсан яамных нь харьяаны сангаас Засгийн газрын шийдвэрээр хуваарилалт хийгдсэн асуудалд холбогдуулсан гэсэн. Дээрээс нь зодолдсон гэж байгаа юм.  Тэгсгээд болж байгаа.

Энд дээрх хэргүүдийн хор уршгийг ярих гэсэнгүй, дүгнэх гээгүй. Хүний амь, Төрийн сан мэдээж бүрэн бүтэн байх ёстой.

Гэхдээ нөгөө талд ийм халдашгүй, хамгаалалтад байдаг зүйлд халдсан хэмээн хүнийг нотолгоогүй буруутгах нь бас л ноцтой асуудал шүү.

Энэ бүхнээс үүдээд Улсын Ерөнхий прокурорын саналын шалтгаан үндэс нь нарийндаа “…Даргатай муудалцаж, хэрэлдсэн, олон үг ярьсан” гэсэн болж таараад байгаа юм.

ЖДҮ-гийн хэрэг шиг ямар нэг ил тод үндэслэл ярихгүйгээр “…Номтойбаярын бүрэн эрхийг түгдэлзүүлнэ” гээд сонирхол бүхий этгээдүүд хаа сайгүй ярьчихаж байна.

Энэ буруу юм. Угтаа Н.Номтойбаяр хэн ч байж болно. Үгээ нууж нударгаа барьж дийлдэггүй тэр хүний буруу.

Харин нэгэнт сонгогдсон Төрийн түшээ, УИХ-ын гишүүн хэлсэн үг, илэрхийлсэн байр суурийнхаа төлөө бүрэн эрхээ хөндүүлж, бүр эрүүгийн хэрэгтэн мэт цоллуулаад, прокурорын байгууллага түүнийг нь гүйцэтгэнэ гэдэг маш ноцтой юм. Муу үр дагавартай.

Зүгээр л бод. ЖДҮ-гийн хэрэгт нэг ч гишүүнийг чирж чадаагүй прокурор Н.Номтойбаярыг түгдэлзүүлнэ гээд гүйдэг бол шууд улс төр гэж харагдана. Энэ бол үүнийг бичигч миний бус нийт олны үзэл бодол, байр суурь юм шүү.

Өнөөдөр хар даа. Монгол Улс авлигын индексээрээ 160 дугаар байрт орчихсон байна. Том ухралт болсон. Авлигын хэрэгтэй өчнөөн том улстөрч гадаад, дотоодод тэнээд л явж байна. Тэднийг Н.Номтойбаяртай жишээд бод доо.

Ерөөс энэ бүхэн буюу Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг барьж орж  ирж байгаа явдал нь жилийн өмнө баталсан ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль хяналтын байгууллагад халаа сэлгээ хийдэг болсонтой холбоотой.

Энд анхаарах учиртай том асуудал байна.

“Эсэргүү” Н.Номтойбаярын УИХ-ын бүрэн эрхийг дөнгөвөл аюул нь маш их, шууд утгаараа Монголын парламентын дархлаа нуран унах цөвтэй.

Учир юу гэвэл Н.Номтойбаяраар энэ хэлмэгдүүлэлтийг эхлүүлбэл улс төрийн өрсөлдөгчөө нухчин дарах гэсэн Монголын төр, хууль хяналтын байгууллагын оролцоотой хэлмэгдүүлэлтийн “махны машин”-аар парламентын гишүүд ёстой гоожно. Н.Номтойбаяр шиг үг дуугарвал, Н.Номтойбаяр шиг даргын өөдөөс сөрсөн хэн ч яг ингээд л чөлөөлөгдөөд, чирэгдээд явдаг болно.

Ер нь бол, Н.Номтойбаяраар “туг” тахивал Монголын парламент “махны машин”-д хэрчүүлнэ гэсэн үг.

Удахгүй ээлжит сонгууль боллоо. Хамаг байдгаараа дэнчин тавьж Монгол төрийн түшээ болсон нөхдүүд дөрвөн жил амаа хамхиад аятайхан сууж байх хэрэгтэй болно. Юун тэр ардчилал, оронд нь одоогоос 80, 90-ээд жилийнх шиг хэнд ч хазаарлагддаггүй Төр дахин төрж ч мэдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.28  МЯГМАР  № 18 (6243)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
15
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
5
613035
29 эможи

Иргэн
2020-01-29 17:02
Сүүлийн үед хэрэг хийсэн ЖДҮчид г. м нь яах ч үгүй харин ЕСын араанд зуугдсан хүмүүс л яаж ийж байгаад шийтгүүлдэг болоод бх шиг
этгээд бодол
2020-01-29 02:17
ерөнхий сайд ЖДҮ чдээ мундагаар л хамгаалж байсан чинь энэ нөхрийг шууд түдгэлцүүл бараг л хорих хэрэгтэй юм шиг л намын хурал дээрээ хэлсэн гээ биз дээ. Бараг л зуусан байсан ш дээ. Бүгд л но той 1 тэрэгний дугуйнууд учраас чаддагүй байхаа. Нэгийгээ л жийвэл бүгд явчих гээд хэхэ
Зочин
2020-01-28 18:53
Монголд мөнгөтэй хүн яаж ч болго. Энэ дэмжээд байгаа хүмүүс МАНАН мөн бөгөөд маргааш ч байна. Сонгуулийн мөнгийг нь Номтойбаяр аягүй бол даана гэж хэлээ биз дээ. Тэгээд ч үхээнц монголчууд ингэж байхдаа таарсан хүмүүс дээ. Монголд мөнгөтэй хүн бурхан болж харагддаг болсон. Мэдлэг чадвартай хүмүүс чөтгөр болж харагдах болсон доо. Монгол энэ сонгуулиар нэг сэхвэл сэхнэ сэрэхгүй бол шууд мөхөл хээ бүхэнд тодорхой байгаа шүү. УИХ гишүүн Мөнхбаатар их мөнгөтэй хүн шиг байгаа юм яаж төрд ажиллаад ийм их мөнгөтэй болдог байна. Шалгуулах юмны нэг шүү.
zail
2020-01-28 18:19
shorondoo oroosoi doo
АН
2020-01-28 17:55
Үгүй ээ тэр ховдын орон гаран П......... бас юу вэ.Нямтайшир дээгүүр нь амаар нь гартал,доогуур нь бөгс боовоор нь цухуйтал мөнгө чихжээээээээ
Монгол
2020-01-28 17:52
Одоо халдашгүй эрх дархыгнь үгүй хийх хэрэгтэй.ямар лалрууд нь авч үлдээд байгааг бүгд сайн тогтоож ав.
Зочин
2020-01-28 14:03
Номтой баяр өөрөө бичсэн байна аа.
Holsnii bicheech
2020-01-28 13:45
Hogiin holsnii bicheech nar heden dollar amandaa vmhchiheed hutsaj bgan. Nomtoibayr shig hvmvvs shorond ordoggvi ylzarsan tor hereggvi. Hereg hiisen bol hen ch bsan shalguulah l ystoi
Зочин
2020-01-28 13:35
Яг үнэн юм бичлээ. Өнөөдрийн төрийн 3-н өндөрлөгийн ажиллаж байгаа арга барилыг харахад яг соц нийгмийн дарангуйлалын шинж харагддаг. Үнэн үг хэлсэн хүнийг яаж ийж байгаад л нухчин дарахыг оролдож байдаг нь илт байна. Ард иргэд, төрийн түшээд ч гэсэн мэдэж байгаа ч энэ хүн шиг зоригтой хэлж чадахгүй байна. Өнөөдрийн засгийн тэргүүн маань өөрийнхөө хүн зандарч, загнаж байгаа дүр төрхийг олон нийтэд харуулахыг урьтал болгохоос өөр зүйл харагдахгүй байна. Түүний хэлсэн ярьсан зүйл нь тийм ч амархан биелэгдэхгүй байх нь илүүтэй юм шиг. Өөрөөр хэлбэл попороод байгаа юмуу даа гэж бодогддогийг хэлье. Амжилттай явж буй ажлууд нь ганц одоогийн ерөнхий сайдын сайныг биш шүү дээ. Үе үеийн ерөнхий сайдуудын эхэлсэн ажлуудыг цааш нь гүйцэтгэж байгаа шүү дээ.
Зочин
2020-01-28 13:33
Zochin
2020-01-28 13:23
Jiriin ard baisan bol tornii tsaana suuj baigaa shvv de.Vvniig chini l Alban tushaaltni hereg geed baigaa ym!!!Tvdgelzvvlj baigaad neree tsewerleed awaa hu.....
Зочин
2020-01-28 13:19
Нөхөр нийтлэл бичихдээ монгол авилгалаас 160 -р байранд орсон байна гэжээ.Тэгээд түүний эсрэг эсэргүү юм бичих юм .Хулгайч луйварчин, зодоонч хүмүүсийг бүрэн эрх гэдгээр саравчлан авч үлдээд тэр нь бүүр төрийн ялзарсан идээ бээр болоод авилгалын индексээр хойш ухраад байгаа юм шүү дээ
63
2020-01-28 13:18
НОМТОЙБАЯР ЧӨЛӨӨЛӨГДӨӨД АРД ИРГЭДЭД ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫН ҮНЭН ТӨРХИЙГ ТВ ГЭЭР МАШ БАРИМТТАЙ УУДАЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ НОМТОЙБАЯРААС Ч ИЛҮҮ ИХ АЙМААР ЮМ ХИЙСЭН НӨХДҮҮД ЗҮГЭЭР Л ЯАХЧ ҮГҮЙ ҮЛДЭЖ БАЙНА НЭГЭНТ УЛС ТӨРИЙН ТОГООНООС АРЧИГДАЖ БАЙГАА БОЛ АРЧИЖ БАЙГАА ,ЕР НЬ СААРАЛ ОРДОНД БОЛЖ БАЙГАА НОВШНУУДЫН МУУ МУУХАЙГ ДЭЛГЭ ҮЗ НОВШНУУДТАЙ
бат
2020-01-28 12:39
пялдага лагаа вэ энэ
Жем
2020-01-28 12:38
Хуцоо, муу алуурчинг ингэж өмөөрөхгүй ээ. Батхүү агсны амийг Номтойбаяраас нэхэх цаг нь болсоон. Хууль бус, ёс бус бүх зүйлд хутгалдсан энэ хүнийг бушуухан Монголын төрөөс хурдан зайлуулж үз. Эдлэх ёстой ялыг нь хурдан эдлүүлээ.
ганаа
2020-01-28 12:27
энэ пялдаг хэдэн цаас аваад ийм юм бичиж байгаа юм болдоо овоохон юм биччихгүй дээ
зочин
2020-01-28 12:13
Аав хүү хулгана 70жил хадгалсан нөөцийг идчих лээ гэжүү
зочин
2020-01-28 12:03
Захиалгат бичлэгээ боль за! Их хурал, ЗГ-т ороод суучихаар нэмт хэргээс бултаж олдог гэсэн үг үү? Ёстой зангиагаа засаад очоод шалгуулчих. Тэгээд нэрээ цэвэрлэж авна л биз. 2 ын хооронд ийм их аэл аман дунд гүтгүүлж суугаад яадиын. Буруугүй л гсш өөрөө..
Зочин
2020-01-28 12:02
МАН ын үед авилгал угаасаа цэцэглдийн АНын үед Элбэгээг байхад өөр байсаншүү айдаг байсан авилгал авхаас одоо мөнгө байвал бүгдийг зохицуулна ман
Шалгах ёстой бол шалга!
2020-01-28 12:00
Юу ч гэсэн үгийн?! Хэрвээ буруутай бол, гэм бурууг нотлох баримт байгаа бол хууль, шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй биз дээ! Юугаа донгосоод байгаан! Их хурал гэхмт хэрэгтнүүдийн окоп, халхавч юмуу? Бага тэнэнтээрэй! Гантулгыг ч гэсэн түдгэлзүүлээл шалгасан. Прокурорт эрх нь бий. Шалгах нь зөв. Буруугүй бол ьэрийгээ нотлоно л биз..
Зочин
2020-01-28 11:51
Н.Номтойбаяраар “туг” тахивал Монголын парламент “махны машин”-д хэрчүүлнэ гэсэн үг....... МОНГОЛЫН ТӨРИЙГ СҮРДҮҮЛЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
монгол
2020-01-28 11:48
Номтойбаярыг сонгуульд нэр дэвшүүлсэн МАН ичгүүртэй. Номтойбаярыг сонгосон Дорнодын сонгогчид бас ичгүүртэй Номтойбаярыг зодолсон, хүн дайрсан, хүн алсанг хараад сууж буй Монголчууд бүүрч ичгүүртэй шившиг
ИРГЭН
2020-01-28 11:31
МӨНГӨӨР БҮХНИЙГ ХУДАЛДААД АВЧИХСАН ЦААШИД Ч АВАХ ХӨРӨНГӨ БАЙГАА БОЛОХООР ХЭНЭЭС АЙНА ГЭЖ.ТӨР ЖИЖИГДЭЖ БАЙГАА УЧРААС АЛАН ХЯДАГЧИДТАЙ Л ГЭРЭЭ ХИЙХ БАЙХ ДАА.ХХХ
Хөлс
2020-01-28 11:22
Үнэртэж байна.
Зочин
2020-01-28 11:21
Яасан ч их ярьцгааг юм.Яасан ч их яриулдаг юм. Буруугүй л юм шууд шалгуулчих хэрэгтэй ш дээ. Өнөө 48 цагийн дотор шийдэх ёстой юм нь одоо бүт сураггүй болж байх шив..Хууль тогтоогчидод хууль үйлчилдэггүй нь үнэн юмаа.
Зочин
2020-01-28 11:21
Яасан ч их ярьцгааг юм.Яасан ч их яриулдаг юм. Буруугүй л юм шууд шалгуулчих хэрэгтэй ш дээ. Өнөө 48 цагийн дотор шийдэх ёстой юм нь одоо бүт сураггүй болж байх шив..Хууль тогтоогчидод хууль үйлчилдэггүй нь үнэн юмаа.
Зочин
2020-01-28 11:17
Энэ хүний бичиж байгаа нь үнэн шүү Номтойбаяртаа гол нь биш монголын төр засаг ахиад хэний гарт очив оо гэдэг л анхаарах нь зүй юм
zochin
2020-01-28 11:07
korona virus geed martsan bhad ene 1 muu setgvvlch magtan mataad sanuulaad baihiin
тогтох
2020-01-28 11:04
Зүгээр л шалгуулчих тэгээл буруугүй бол боллоо харин ч зүгээр бишүү олон хардалтын хариуг өгөөд
ТҮДГЭЛЗЭЭД ШАЛГУУЛ
2020-01-28 10:18
ШАЛГУУЛ ОЛОН ЮМ БҮҮ ЯРЬ
б
2020-01-28 10:14
захиалагтай юм бичүүлхээ болиоо
Зочин
2020-01-28 09:33
Номтойг ч өмөөрөх хүн бишдээ.
Зочин
2020-01-28 09:27
Номтойбаяр авлигагүйгээр монголын газар нутгийн багагүй хувийг эзлэх ашигт малтмалын лиценц авсан гэвэл төөрөгдөл. Энэ хүнээр дамжин хичнээн авлигийн хэрэг илрэх бол. тэгээд л өмөөрч дуугараад байх шиг. шалгуулаад нэрээ цэвэрлэх боломж нь өөрт нь байна даа
keyboard_arrow_up