Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэн батална

2020 оны 1 сарын 07

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2020.01.06/ хуралдэж  Засгийн газраас өнөөдөр өргөн барьсан иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцээд олонх нь дэмжжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн гишүүд хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргалаа. Гол нь тэтгэврийн зээлийг тэглэж байгаа явдал нь нийгмийн хамгааллын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа том арга хэмжээ юм. Ялангуяа бага орлоготой ахмадуудыг дэмжих бодлого гэж үзэж байна. Тиймээс бүлэг дэмжсэн шийдвэр гаргасан. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэнэ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612368
5 эможи

Зочин
2020-01-08 12:23
Эсрэгээрээ бага орлоготой нь бага аваад төлчихсөн,эсвэл цагаан сараар л нэг авъя даа гэж хүлээдэг,нэг бол зээл авчихаад дараа нь хэнээс юугаа нэхэх вэ гэж чармайж хүргэдэг юм ш дээ.харин давхар орлоготой,дэлгүүр наймаатай нь улам өсгөж арвижуулах гэж зээл авдаг.тэгэхээр энэ хэнийг нь дэмжиж, хэнийг нь ад үзэж алагчилсан бодлого вэ.төмсөн толгойтнуудаа..
Зочин
2020-01-08 12:19
Зээл авсан хүмүүс мөнгөө өөрсөддөө л зориулна ш дээ.гэтэл зээл авсан сайн бна гэж мөнгийг 2 дахин өсгөж өгч ,дээр нь амьдралаа авч яваа,эсвэл зээл авч чадахгүй бгаа батлан даагчгүй ахмадуудаа ялгаварлаж бгаа нь та нар монголын иргэн биш ээ гэснээс ялгаа юун.энийгээ тэгээд халамжилж бна гэж андуурдаг ийм л амьдрал мэдэхгүй төрсөн толгойтнууд төрийг самрах юм.
Зочин
2020-01-07 16:26
Зочин
2020-01-07 13:43
keyboard_arrow_up