МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ: 26 тойрогт 76 мандатаар сонгуулийг явуулахаар шийдвэрлэлээ
2019 оны 12 сарын 16
УИХ-ын 2020 оны сонгуулийг 26 тойрогтой томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар болжээ.
Тодруулбал, эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ирэх оны сонгуулийг 2008 оны сонгуулийн хувилбар буюу томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар санал нэгдсэн байна.
Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцэж байна.
2008 онд олон мандаттай, томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулсан байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүнээр МАХН 45, АН 28, Ногоон нам, Иргэний хөдөлгөөний намын Иргэний эвсэл нэг, Иргэний зориг нам нэг, бие даагч нэг сонгогджээ. Улмаар тухайн жил сонгуулийн маргаан гарч долдугаар сарын 1-нд үймээн дэгдэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








611630
1 эможи
Зочин
2019-12-17 01:16
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс