ФОТО: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө
2019 оны 12 сарын 10
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Ж.Батмөнх агсны хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Өдгөө 30 дахь жилтэйгээ золгож буй ардчиллыг бий болгоход түүнийг багагүй хувь нэмэр оруулсан гэж үздэг билээ.
Ардчилсан хувьсгалыг тайван замаар эхлүүлж, өнөөгийн төр нийгмийг цогцлоон бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэдгээр нь Ж.Батмөнх агсныг Монголчууд бид мэднэ. Тиймээс ч жил бүр Ардчилсан хувьсгалын ой, хүний эрхийн өдөр арванхоёрдугаар сарын 10-нд Монгол ардын намын удирдлагууд болон түүнтэй мөр зэргэцэн алба хааж байсан хамт олон нь түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг билээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611433
0 эможи
зочин
2019-12-11 18:27
энэ хүн бууж өгсөнөөр монголоо гэсэн сэтгэлгүй идэхээр дайрсан ардчилалын нэртэй луйварчид монголын төрд гарч тэгсэнээр социализмын үед бүтээн байгуулсан ард түмний их бүтээн байгуулалтыг үрэн таран хийж 30 жил анархист ардчлал болон явж ирлээ. уг ни төр засгийн талыг ни ээ авч үлдээд хяалттай ардчилал ын замаар явсан бол монгол өөр л байсан байх
Зочин
2019-12-10 22:09
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс