Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж ЦЭЦЭД хандлаа

2019 оны 10 сарын 16

Arslan.mn

Хөдөлмөрийн үндэсний намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах санал болон Ерөнхийлөгчийг үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХҮН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг өргөсөн  тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд ханджээ.  

Arslan.mn

ХҮНамын дарга Б.Найдалаа “Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) нь парламентийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж, албан ёсны байр сууриа тухай бүр илэрхийлсээр ирсэн.

Өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар явуулахгүй, УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах, ингэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан төслөө задалж зарим нэг саналыг нэмж, хасах байдлаар гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар төлөвлөж байна.

Бид монгол түмний 1990 онд хийсэн сонголт, 1992 онд үүнийгээ үндсэн хуулиараа баталгаажуулсан парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай зогсож, үүний эсрэг санаатай болон санаандгүй байдлаар хийж байгаа аливаа үйлдэл, этгээдтэй хатуу тэмцэж, шаардагдах бүх арга хэмжээг авч ажиллахаа үүгээр мэдэгдэж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609332
0 эможи

Зочин
2019-10-16 23:12
Зочин
2019-10-16 15:57
keyboard_arrow_up