БАРИМТ: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монголын төрийг самарсан этгээдүүдийг ЗАРЛАЖ БАЙНА
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийж, МАНАН бүлэглэлийн бүрэлдэхүүнийг зарлалаа. МАНАН бүлэглэлийн ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд нар байгаа гэж мэдэгдлээ.
Н.Алтанхуяг “Хонгил, МАНАН бүлэглэл гэж их ярьдаг. МАНАН бүлэглэлд хэн байдаг юм бэ гэж надаас олон хүн асуудаг. МАНАН бүлэглэлд хэн хэн байдгийг хэлье. Хамгийн эхэнд Ц.Элбэгдорж. Энэ хүн Н.Алтанхуяг өөрөө өргөдлөө өгсөн гэж хэлсэн. М.Энхболд бас намайг шүүхэд өгсөн байгаа. Энэ хоёр бол гол толгойлогч нь. Тэдний гардан гүйцэтгэгч нь дандаа хууль хяналтын байгууллагынхан.
Ц.Зоригт бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр найман жил ажилласан. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр нууц шүүх хуралдааныг даргалсан. Д.Дорлигжав бид хоёр олон жил найзалсан. Д.Дорлигжав бизнесийн олон хүнийг дээрэмдэх ажлыг хийсэн. Түүний дараа М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор тавьсан.
Зохиомол хэрэг яаж явуулдгыг би өөрөө эдний дундуур явсаныхаа хувиар мэдэж авсан юм. М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад нь Н.Ганболд Нийслэлийн цагдаагийн газрын дарга байсан. Хоёр толгойлогч нь нийлж байгаад Н.Ганболд, Б.Хурц нарыг АТГ-ын дарга, дэд даргаар тавьсан.
Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө Ц.Элбэгдорж өргөдлийг нь өгүүлсэн. Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны зургаадугаар сард дуусахад өөрийн нь хүн АТГ-ын дарга байх шаардлагатай байсан учраас Н.Ганболдын өргөдлийг өгүүлээд Х.Энхжаргалыг оронд нь томилсон. Мөн Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон.
Э.Бат-Үүл бид хоёр найз. Бид хоёрын найзаас илүү улс орны эрх ашиг чухал. Э.Бат-Үүл МАНАН-гийн гар хөл болсон. 2016 онд сонгуулийн хуулийг битгий өөрчил, МАН-ынхны хийгээд байгаа юм гэхэд өөрчилнө гэсээр байгаад хийсэн. Э.Бат-Үүл Монголын нийгэмд маш их гай тарьсан.
МАНАН бүлэглэл маш их мөнгөтэй учраас эдний өмнөөс үг хэлэх хүн байдаггүй. С.Эрдэнэ толгойлогч нарынхаа гарын үзүүрээр ажилладаг. Энэ бүлэглэл Ерөнхий сайдаар тоглоомын хүнээ л тавьдаг. Т.Бадамжунай бол хамаг бантангийн эзэн. Мөрийтэй тоглоомчин. М.Бямбацогт Ц.Элбэгдоржийг дагадаг хүүхэд.
Энэ янзаараа байвал дахиад МАНАН гарах гээд байна. Эд маш их мөнгөтэй. МАНАН бүлэглэлд нэг ерөнхийлөгч, дөрвөн ерөнхий сайд, бүлгийн дарга дөрөв, хоёр прокурор, нэг Ерөнхиий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд нэг байна. Энэ бүлэглэл гурван аргаар асар их мөнгөтэй болсон. Лиценз дамлаж, Улаанбаатарын газрыг зарж, бизнесийнхэнийг дээрэмдэж мөнгөтэй болсон. Бид энэ шударга бус байдлыг таслан зогсоох хэрэгтэй.
Үүнийг таслан зогсоохын тулд манай “Нэгдмэл монгол хөдөлгөөн” хандив цуглуулж, МАНАН бүлэглэлийг устгахад зарцуулна. Би цаашид эдний асар их мөнгө хаанаас бий болоод байгааг баримттайгаар дэлгэнэ” гэв. Түүний зарласан МАНАН бүлэглэд багтсагсад:
МАНАН-гийн толгойлогч нь:
Ц.Элбэгдорж, М.Энхболд
Гардан гүйцэтгэгчид нь хууль хяналтын байгууллагын удирдлагууд:
-Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зоригт
-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав
-ТЕГ-ын дарга асан Б.Хурц
-Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан
-АТГ-ын дарга асан Н.Ганболд
-АТГ-ын дарга асан Х.Энхжаргал
-ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр
Гар хөл болдог улстөрчид:
-Хотын дарга асан Э.Бат-Үүл
-АН-ын дарга С.Эрдэнэ
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат
-УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай
-УИХ-ын гишүүн С.Бямбацогт
-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|