МАН-ынхан Их тэнгэрт хуралдсан ч зөвшилцөж “чадсангүй“
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12.00 цагт хуралдана. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Учир нь хоригийг УИХ хэлэлцэх сүүлийн хугацаа Баасан гаригт дуусах юм.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлаар МАН-ын бүлэг өчигдөр Их тэнгэрт хуралдсан байна. Тус хуралд МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн оролцсон бөгөөд ямар нэг зөвшилцөлд хүрч чадаагүй талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Учир н зарим гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, Ард нийтийн санал асуулгыг явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа бол зарим нь хоригийг хүлээж аваад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, УИХ батлах ёстой гэдэг байр суурьтай байгаа юм.