Ж.Батзандан өөрийгөө хамгаалахын тулд хэнийг ч хөлдөө чирж чадна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан шударгын дүрд тоглогч болох нь өдөр ирэх бүр илчлэгдсээр. Саяхан Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ түүнийг төрийн албыг хэрхэн төрлийн алба болгож байгаа талаар ярьсан. Бүр бид найзууд байсан хэмээсэн. Гэтэл мань гишүүн Ж.Батзандан ёстой л матрын нулимас унагаж, ах дүү нар маань сайн яваа нь миний буруу юм уу хэмээн дахиад л АТГ-т бичиг илгээж шалгуулах юм болов. Тэгээд ч зогссонгүй. Д.Мөнх-Эрдэнэтэй найзын холбоо байтугай тэр хүнийг таних ч үгүй гэдгээ хэлсэн. Гэсэн хэдий ч эрхэм гишүүн үнэнд гүйцэгдэж эхлэх нь ээ.
Тодруулбал, Ж.Батзандан гишүүн Д.Мөнх-Эрэдэнийг огт танихгүй, ах маань хууль, дүрмийн дагуу ажиллаж, амьдарч байгаа гэж байсан. Гэтэл тэрбээр Д.Мөнх-Эрдэнэ рүү цахим шуудангаар илгээсэн дуут захидал нь учгийг тайлж, Ж.Батзандан гишүүний дараагийн үйлдэл буюу олон нийтээс уучлалт гуйх үйлдлийг хүлээх цаг хугацаанд авч ирлээ.
Ж.Батзандан гишүүн урд хөршид эмчилгээ хийлгэсэн бөгөөд тэгж явахдаа Д.Мөнх-Эрдэнээр зуучлуулсан, Баянхонгор аймагт уулзалт хийхдээ туслалцаа авсан, ахынхаа ажлыг асууж, бэр эгчийнхээ талаарх сургийг асууж, ажилтай болгохыг бодолцоорой хэмээн захьж байжээ. Ингэхдээ “өвгөөн, хөгшөөн” хэмээн ихэд дотночлон ярьж байгаа нь тэдний хоорондын харилцаа ямар хэмжээнд байдгийг илтгэх бизээ.
Түүгээр ч зогсохгүй Ж.Батзандан гишүүн ах, дүү нар маань өөрсдийн боловсрол, мэдлэгтэй. Түүгээрээ ажил, амьдралаа залгуулж яваа хэмээн тайлбарлав. Өөд болсон ахын минь талаар ярилаа гэдгийг дурссан. Тиймээс хууль, шүүхийн байгууллагад үнэн, мөнийг шалгуулахаар хандана гэв.
Тэр хууль, шүүхийн байгууллагад өөрийгөө хамгаалахын тулд ханддаг. Ингэхдээ хэнийг ч өрөвддөгггүй. Бас хэзээ, ямар асуудлаас хэрхэн бултах тактикаа сайн мэднэ.
Тиймдээ талийгаач болсон ахыгаа ч 2013 онд төрийн өмчит “Монсам” компанийн захирлаар ажиллаж байх үед АТГ-т хандаж байсан. Тэрбээр “Ах маань АНУ-аас амин хувьдаа авч ирсэн 5 компьютерээ албан шугамаар татваргүй оруулах гэж албан тушаалтнуудтай муудалцсан шалгаж өгнө үү” гэх мэт “жүжгийн найруулга хийснээр халуулсан. Энэ үйл явцыг тухайн үед ахыгаа хэргээс мулталж авлаа хэмээн хэсэгтээ л шуугиад өнгөрч байсан. Үндсэндээ Ж.Батзандангийн ах гэж чичлүүлэхээс урьтаж, өөрийгөө шударга нэгэн болгож харагдуулах гэсэн л санаархал.
Одоо ч өөрийгөө хаацайлахын тулд мөн л АТГ-т шалгуулна хэмээн том дуугарч байгаа бололтой. Түүний дээрх үйлдлүүдээс харахад мань хүн өөрийгөө хаацайлахын тулд хэнийг ч хөлдөө чирч чадна гэдгийг баталж буй биз ээ. Олон нийтэд таалагдахын тулд юуг ч ямар ч өнцгөөр хэлж, харуулж болно. Гэхдээ Ж.Батзандан гишүүн ард нийтэд санах ой байдаг гэдгийг мартчихаад матрын нулимс унаган “намайг шударга үнэний төлөө явахаар хорссон хүмүүсийн хийж буй үйлдэл” хэмээн бусдад бурууг тохож байгаа нь хэр зөв үйлдэл юм бол доо. Иргэд инээж байгаад л улстөрчдөд дүн тавьдаг. Энэ удаа ямар дүн тавих бол гэдэгт тийм ч урт хугацаа үлдээгүйг өөрөө уг нь санаж, мэдмээр л юм.
Эх сурвалж: erennews.mn
|