Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ард нийтийн санал асуулга явуулахгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр " Хоёр асуудлаар хориг тавьсан юм байна. Нэгдүгээрт, ард нийтийн санал асуулга, хоёрдугаарт, хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ерөнхийлөгч хууль хэлбэртэй биш гэж үзээд байгаа юм. Санаачилсан цагаас нь л ярьсан. Энэ угаасаа хууль хэлбэртэй байж болохгүй юм. Нэмэлт өөрчлөлтөөрөө явах ёстой юм. Хоригийг хүлээж авбал УИХ-ын тогтоол хүчингүй болно. Өөрөөр хэлбэл, Ард нийтийн санал асуулга явуулахгүй. Шууд ҮХНӨ-ийн 3-р хэлэлцүүлэгт орно.
Ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулчихвал ясан юм бэ. Нэг талаас зардал хэмнэнэ. Нөгөө талаас УИХ-тай холбоотой шүүмжлэл их байна гэсэн зүйл гишүүд ярьж байгаа. Гэхдээ МАН-аас ч юм уу, УИХ дахь МАН-ын бүлгээс ч юм уу албан ёсны шийдвэр гарсан зүйл байхгүй. Албан бус мэдээллүүд яригдаад байгаа. Би бол гарын үсэг зураагүй. УИХ-ын гишүүдийн хооронд, өрөөндөө ороод санал бодлоо солилцож байгаа ийм хэлбэрээр л ярьж байгаа болохоос манай намаас шийдвэр гаргасан зүйл огт байхгүй." гэв.









