Зүй Ёс намыг шинээр бүртгэлээ
2019 оны 9 сарын 12
Зүй Ёс намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Насанбилэг нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608011
0 эможи
Зочин
2019-09-12 18:24
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс