АН: УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох хэрэгтэй

2019 оны 8 сарын 23

Arslan.mn

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөлд хүргүүлсэн саналаа хэлэлцсэн байна. 

Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг хүлээж авахгүй боломжгүй гэсэн тайлбар бид хүлээж авахгүй, дахин ажлын хэсгийн хуралдаанд оруулж, байр сууриа илэрхийлнэ. Ардчилсан намын хувьд улс орны, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэж байр суурин дээрээ хэвээр байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн гэсэн. Бид үүнийг дэмжихгүй. Одоогийн 76 гишүүн нийгмийн итгэл, хүлээлтийг дааж чадахгүй байхад Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй.

Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ. Энэ нь илүү хариуцлагатай байх боломжтой гэж харж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607173
0 эможи

Зочин
2019-08-23 16:24
Зөв шиидэл биш
Би
2019-08-23 14:30
Зөнөсөн банхар
Иргэн
2019-08-23 14:29
Сөрөг хүчин гэж сайн муу, болсон болоогүй бүхнийг сөрнө гэсэн үг биш байлтай. "100 ямаанд 60 ухана" гэдэг шиг одоогийн 7.-гаа яаж ч чадахгүй байж хүрээг нь улама тэлж, хянаж чадахгүй болгоно гэсэ үг юм байх даа
Нохой долоо
2019-08-23 13:12
Нохой долоо
keyboard_arrow_up