Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохыг ДЭМЖИХГҮЙ байгаа

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр буюу тав дахь өдрөө үргэлжлэх байсан ч ирэх Даваа гараг хүртэл хойшилсныг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай намын бүлэг Ерөнхийлөгчийн санал болон Зөвшилцлийн ажлын хэсгийн шийдвэрүүдийн талаар дөрвөн өдөр хуралдлаа. Гэхдээ эцсийн шийдвэр одоогийн байдлаар гараагүй.  

Одоогоор ард нийтийн санал асуулга явуулах, гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох гэсэн асуудлууд дээр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөж, ойлголцох шаардлагатай байна.  АН-ын зүгээс ард нийтийн санал асуулга явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё, УИХ-ын гишүүдийн эгүүлэн татдаг болъё, өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтооё, УИХ-аас баталдаг, орон нутагт эдийн засгийн эрхийг нь нэмэгдүүлье гэдэг саналууд тавьж байгаа. 

МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын гишүүдийг 108 болгох саналыг хүлээж авахгүй гэж байгаа. Өчигдөр бүлгийн гишүүдээс цаасаар санал авсан. Санал асуулгаар зөвшилцлийн үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг асуусан. Үүн дээр гишүүд зөвшилцөл үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байсан учраас энэ ажил үргэлжилж байна." ГЭВ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606890
1 эможи

зочин
2019-08-17 10:00
олон ниитэд таалагдах гэж биш аливаа асуудлыг судалгаа шинжлэх ухааны үндэслэлииг гаргаж дүгнэлттэй ярьж сураач ээ МАН ГАРУУДАА
Зочин
2019-08-16 15:32
Д.Тогтохсүрэн
МАН
МАН-ын бүлэг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up