АН: Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол улсын ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох хэрэгтэй

2019 оны 7 сарын 31

Arslan.mn

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

АРДЧИЛСАН НАМЫН МЭДЭЭЛЭЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ 

Монгол улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгмийг цогцлоох, Засгийн эрх ард түмний эрх мэдэлд байх парламентын засаглалыг баталгаажуулж, нийгмийн тогтолцоог үндсээр нь шинэчилсэн түүхэн ололт амжилтанд хүрч чадсан билээ. 

Ардчилсан Үндсэн хуулийг шинээр батлах болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулахын мөн чанар нь засаглалын хэлбэрийг сонгох асуудал байдаг. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн 2015 онд өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг Ардчилсан нам дэмжсэн хэвээр байна. 

Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан Ардчилсан нам дараах зарчмын байр суурийг илэрхийлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол улсын ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох

Хоёрдугаарт, Төрийн эдийн засаг санхүү төсвийн сахилга бат, хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх асуудлуудыг тусгах

Гуравдугаарт, Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг тусгах

Ардчилалын үнэт зүйл, Монголын ард түмний нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ бус Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үзэж байна. Хэрэв дээрх санал санаачилгыг хүлээж авахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Улс төрийн олонхиор хүч түрэн батлах оролдлого хийх аваас бид зөвшилцлөөс албан ёсоор гарч, хэлэлцүүлэгт оролцохгүй бөгөөд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ-ын Ардчилсан намын зөвлөлийн гишүүд УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна. 

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606265
0 эможи

Erdene8
2019-07-31 15:30
Elbegeegiin holiin huruuniih ni hums gedgiig chini sain medej absandaa humuus tiim bolohoor odoo yah geebee
Зочин
2019-07-31 14:43
Энэ ёстой болохгүй. Манай 76 ямар улсууд байдаг билээ.
Зочин
2019-07-31 12:35
Эхлээд УИХ-н гишүүдээ үнэнч шудрагааар ажилладаг болсны дараа л ярих асуудал байна даа.Цаг нь болцсон юмнууддаа анхаарал хандуулахын оронд болоогүй зүйлээ ярьсаар л хийх гэж зүтгэсээр л байвал энэ улс орон учир начраа олохгүй ээ.
keyboard_arrow_up