АН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх асуудлыг хойшлуулахыг шаардлаа

2019 оны 7 сарын 01

Arslan.mn

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар өргөтгөсөн хурал хийжээ. Зөвлөлийн хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцсон тухай эх сурвалж мэдээллээ.

АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд хүрч, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн иргэд хуулийн төслийн талаар мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа учир олон нийтэд бүрэн мэдээлэл өгсний дараа хэлэлцэх ёстой гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605433
0 эможи

keyboard_arrow_up