МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзсан байна

2019 оны 6 сарын 17

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэлээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн Баасан гаригт хэлэлцсэн ч санал хураагаагүй аж.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын удирдлагууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгч болон Ардчилсан намын зөвлөлтэй уулзаж, ярилцсан талаарх мэдээллийг намын бүлэгт танилцуулжээ.

Төслийн хэлэлцүүлгийн шатанд бага зэрэг өөрчлөлт оруулах асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр оруулах боломжтой, оруулах боломжтой зүйлүүдийг судалж байгаа юм байна.

Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа графикийн дагуу хэлэлцээд явах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
604873
1 эможи

зочин
2019-06-17 19:33
ЕРӨНХИЙЛӨГЧ ИХ ХУРЛЫГ ТАР ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ҮНДСЭН ХУУЛИА ХЭЛЦ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ?
keyboard_arrow_up